Нийгмийн
Тээврийн цагдаагийн албанд ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж байна

Тээврийн цагдаагийн албанд олон нийтийн цагдаагаар ажиллах сонирхолтой залуусыг сонгон шалгаруулж эхэлжээ.
Тавигдах шаардлага:
- Урьд ял, шийтгэл эдэлж байгаагүй
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож арга хэмжээ авагдаж байгаагүй
- Насанд хүрсэн, жолооны үнэмлэхтэй, эрэгтэй
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
- Дундаж хэвийн өндөртэй байна.
Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдийн бүрдүүлэх материал:
- Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
- Ял шийтгэлийн лавлагаа
- Төрийн албан хаагчийн анкет
- Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/-ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
- Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
- Хорооны засаг даргын тодорхойлолт
- Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
- Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
- Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд дараах утсаар холбогдон авна уу? Холбогдох утас: 93021532, 88094332












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цалинг нь дунджаас дээгүүр тавьж өгөхгүй бол орж ажиллах хүн олдохгүй шүү.
Тэнэг сдакууд ал гэдэг дараалсан 2 үсгийг тэр чигт нь хаачихсан байх юмаа, өөр шийдэл алга уу