БНХАУ: Олимпод оролцохоор ирсэн 72 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

Бээжингийн өвлийн олимпод оролцохоор ирсэн гадаадын төлөөлөгчдийн дунд 72 хүнд коронавирусийн халдвар илэрсэн болохыг Хятадын эрх баригчид тогтоожээ. Энэ талаар олимпыг зохион байгуулах хорооны ням гараг /2022.01.23/-т нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Зохион байгуулах хорооны албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн баримтаас үзвэл, орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 4-ний өдрийн 00:00 цагаас нэгдүгээр сарын 22-ны өдрийн 23:59 цаг хүртэл 2,586 төлөөлөгчдийн 171 нь тамирчид, албаны хүмүүс, 2,415 нь бусад сонирхогч талуудын төлөөллүүд байгаа аж. Шинжилгээгээр бусад оролцогч талуудын төлөөлөгчдөөс 72 нь халдвар авсан болохыг тогтоожээ. Харин олимпод оролцох баг тамирчид болон албаны хүмүүсийн дунд халдварын тохиолдол одоогоор илрээгүй байгаа аж.

Онгоцны буудалд хийсэн коронавирусийн шинжилгээгээр 39 хүнд халдвар илэрчээ.
Бээжингийн өвлийн XXIV олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд Бээжинд, паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-ны хооронд болно.
2015 оны долдугаар сарын 31-нд Куала-Лумпурт болсон Олон Улсын Олимпын Хорооны хурлаар БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг олимп, паралимпыг зохион байгуулах улсаар сонгосон. Бээжин хот 2008 оны зуны болон өвлийн олимпын наадмыг зохион байгуулж буй дэлхийд анхны хотоор тодорч байгаа юм.
(Эх сурвалж: Reuters)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хужаа өөрсөдөө ихэнх �##�тыг авах гэж бнадаа