Нийгмийн

Э.Төгс-Амгалан: Намайг хайрлахад сургасан учраас эзэнгүй муурыг хооллож байна

"Муур хүүхдийн хамрын иджээ" гэх мэдээлэл гарснаас хойш амьтан асрах төвд зуу зуун муур үрчлэгдэж, гудамжаар эзэнгүй муур хэрэн тэнүүчлэх болжээ. Харин "Муур сонирхогчдын групп"-д 12 настай охин эзэнгүй муурыг хооллож байгаа талаарх мэдээллээ оруулсан байна. Түүнтэй холбогдож энэ талаар тодрууллаа.

-Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 52-р сургуулийн 7д ангид сурдаг намайг Э.Төгс-Амгалан гэдэг. Мууранд хайртай сурагч охин байна.

-Яагаад эзэнгүй мууранд хоол өгөх болсон бэ?

-Анх "Муур хараалтай амьтан" гээд дургүй байсан. Тэжээж эхэлснээс хойш амьтай бүхнийг хайрлах хайр, бусдад хандах хандлага минь өөрчлөгдсөн. Харамсалтай нь муурын харшилтай учраас тэжээх, хамт байх боломжгүй болсон юм л даа. Тиймээс амьтныг энэрч хайрламаар санагдаад эзэнгүй муурыг хооллох болсон.

-Муурыг хүмүүс үзэх ядах нь ихэсжээ. Ийм мэдээллийг сонсоод эмзэглэж байна уу?

-Миний эргэн тойрны муур тэжээдэг айлууд бий. Тэдгээр айлд сүүлд очих үед муур нь байгаагүй. Энэ мэт тохиолдол зөвхөн миний эргэн тойронд бус хаа сайгүй гарч байна. "Яагаад муур чинь байхгүй байгаа юм бэ" гэж асуухаар "Маажаад байхаар нь гаргаад хаячихсан" гэж хэлэх нь бий. Ийм явдалд маш их эмзэглэдэг учраас "Муураа битгий хаяарай. Гудамжид гаргавал өөр амьтанд бариулчихна. Үрчилж авдаг олон асрамжийн төв байдаг шүү" гэх зэргээр хэлж байгаа.

Мэдээж таагүй мэдээг сонсоод зүрх шимширнэ.

-Арван жилийн сурагч учраас ажил хийх боломжгүй. Муур хооллох мөнгө олоход хэцүү байдаг уу?

-Би сард хэрэглээндээ зориулж ээж, ааваасаа 10 мянган төгрөг авдаг. Түүнийхээ 4000 төгрөгөөр муурын хоол авч байгаа. Түүнийгээ долоон уутанд салгаж савлана. Ер нь мөнгийг хэрэгтэй, хэрэггүй чихэр зэрэгт үрж байхаар ирээдүйдээ болон хүн болж төлөвшихөд нөлөөлж болох зүйлд зарцуулдаг.

-Цаашдын ирээдүй нь мууртай хэрхэн уялдах бол?

-Муурын эрхийг хамгаалах Төрийн Бус байгууллага байгуулна. Үүний хүрээнд сайн дурын ажлыг ихээр хийх юм. Өнөөдөр муур хооллож байгаа маань ирээдүйн зорилгодоо хүрэх эхлэл минь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-01-24 14:37

zuv bodoltoi huuhed bn da. ene delhii deer muur ch gesen amidrah erhtei shuu dee. bidentei adil

Зочин
Зочин
2022-01-24 15:49

мундаг хөөрхөн охин бэ. ийм хүүхдүүдийг хархаар Монголын ирээдүй үнэхээр өнгөлөг харагдаад байгаа юм даа

Зочин
Зочин
2022-01-24 16:36

Manai angiin ohin bna shde amjilt tugs amgalaan

Зочин
Зочин
2022-01-25 02:25

Орцон дотор муур хооллодог хүмүүст дургүй. Муур нь сурчихаад дахиж тэр айл руугаа гүйгээд. Өвөл 2 давхар маскны араас нил муурын үнэр сэнхийдэг хувцсанд шингэдэг. Битгий тийм юм хийж үзээрэй. Түүнээс санаа нь бол сайхан. Үнэхээр үнэн бол өөрөө л авч тэжээх хэрэгтэй. Харшилтай хүмүүс маск зүүж байгаад хаягдсан амьтны төвд сайн дураараа зөндөө ажилладаг. Эсвл мууртай шууд харьцахгүй �##�лерги хөдөлгөхгүй үрчлүүлдэг барьдаг зохион байгуул�##�тын ажил хийж болно. Хандив цуглуулдаг гэх мэт. Манай орон хүйтэн газар тул өвөл болохоор хэцүү л байдаг. Нөгөө хэд чинь яах бол гээд ? Айлууд нохойндоо байшин барьдаг шиг гадаа амьдардаг эзэмшил нутагт нь модонд жоохон үүр бариад хаясан нэхий, хөөсөөр доторловол болно. Орцны ха�##�га ха�##�ттай үед гадаа сууж л байдаг. Гэвч хооллодог хүмүүс нь хооллохоо больчихвол орцны ха�##�га онгорхой байсан ч орж ирэхээ больдог юм байна. Манай энд 3 айл орцонд мууранд хоол хийж тавина, нохойд чанасан ясны үлдэгдлээ хаяна. Тэнэгтэж өгнө. Заваан байдаг шүү. Чанасан гурилтай хоолны үлдэгдэл ч бах шиг. Тэрийг муур иддэггүй. Хог хөглөрүүлээд бусад хүмүүсийг үнэхээр бодолцож үздэггүй, өөрсдийгөө сайхан сэтгэлтэй амьтанд хайртай сайн хүмүүс гэж төсөөлдөг бололтой. Тийм бол гэртээ оруулаад тэжээх хэрэгтэй. Ту�####�а хашаа байшинд амьдардаг бол хашаандаа яах нь хамаагүй.

Зочин
Зочин
2022-01-25 21:08

yamar huurhun ohin be iim huuhed anh udaa harj bna mongol ulsad iim olon huuhed bgaasai gej husej bna

Зочин
Зочин
2022-01-27 00:02

Mnai angiin ohin bnshd amjilt tugs amgalan

Холбоотой мэдээ

Back to top button