Нийгмийн

ЦАГААН САР: Гэртээ шинэлэх тул эрүүл мэндийн бууз хийжээ

Энэ жил Монголчууд коронавирусийн Омикрон мутацтайгаар Сар шинийн баяраа угтах нь. Иймд иргэд урд урдын жилүүд адил мянга мянгаар буузыг хийхгүй, өндөр идээг хэвийн боов, ааруул зэрэг засахгүй аж.

Цар тахлын нөлөөгөөр өргөн дэлгэр тэмдэглэхгүй болсон тул айл өрхүүд хэрхэн ухаалаг шийдлээр хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийг угтах гэж байгааг цахим орчин дахь нэгэн айлын буузыг энэ удаа онцолъё.

Тэд Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй тул зөвхөн өөрсдөдөө, халуун ам бүлдээ зориулж "Эрүүл мэндийн бууз"-ыг хийжээ. Ингэхдээ хүнсний бүтээгдэхүүнээр өнгө оруулсан байна. Буузны нууц жорыг танилцуулбал:

  • Хоёрдугаар гурил
  • Бүхэл үрийн гурил
  • Бууцайн шүүс
  • Хүрэн манжингийн шүүс
  • Хунчирын хандаар шөл хийж амталсан.

Эдгээр буузаа "Ягаан аа", "Ногоон оо", "Бороодой" гэж нэрлэсэн байна. Түүнчлэн цагаан сарын буузанд өнгө оруулахын тулд луувангийн шүүс зэргийг холих аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zaya
Zaya

Goy sanaa bn

Bilguun
Bilguun

Tsuivangiin mahiig bas ingej hiiheer goy ym bnle

Зочин
Зочин

ямар гоё юм бэ

Зочин
Зочин

ystoi huurhun sanaa bn. tsagaan saraa ingeed ger dotoroo oorsdododd zoriulaad eruul hool huns beltgeed temdeglej bolhoor l ym bn

Холбоотой мэдээ

Back to top button