Нийгмийн

Ногоон байгууламжийн цогц сургалт зохионо

Баянзүрх дүүргийн хувьд хөгжлийн зураглал 2030 зорилтод тусгасан ногоон хөгжлийн цогц бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд үрсэлгээ үржүүлгийн чиглэлээр 10 сая мод тарих зорилтыг тавьсан.

Түүнчлэн иргэдээс өгсөн санал хүсэлтийг бодит ажил болгох үүднээс Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төслийн ажлыг эхлүүлээд буй. Тэгвэл өнөөдөр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарьж, арчлан ургуулах чиглэлийн цогц сургалтыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран ногоон байгууламж арчлалт, хамгаалалт хариуцсан Нийтлэг үйлчилгээний газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн байгууллагуудын албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

Сургалтаар мод, бут, сөөг тарих аргачлал, арчилгаа, усалгаа, ургамлын хортон шавжтай тэмцэх аргачлалаас гадна ногоон байгууламжийн усжуулалтын систем, мод үржүүлгийн газар байгуулах зэрэг мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг өгсөн юм. “Ногоон байгууламжийн цогц сургалт”-ыг НИТХ-ын тэргүүлэгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул болон инженер техникийн албан хаагчид удирдан явууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button