Нийгмийн

Ц.Анандбазар Алтан төлийн эздэд мотоцикл бэлэглэжээ

Булган аймгаас МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” шагналын шалгаруулалтыг 44 дэх жилдээ явуулж шилдгүүдийг тодрууллаа.

2021 онд ажил үйлс, хөдөлмөр бүтээлээрээ манлайлан Монгол Улсын хамгийн олон төл хүлээн авсан, нийгмийн хариуцлагаараа манлайлсан Булган аймгийн “Алтан төлийн эзэн” малчдад Улсын Их Хурлын гишүүн, Булган аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар шагналыг гардуулжээ.

Анхдагч алдартан, ажил үйлсээрээ ууган баатрууд болсон Булган хангайн нутгийн малч зон олноо ажил үйлсээрээ манлайлан, эрдэнэт мал сүргээ өсгөж "АЛТАН ХУРГА"-ийн эзнээр шалгарсан Булган аймгийн Гурванбулаг сумын Дашзэвэгийн Мэндбаяр, гэргий Гомбожавын Урангоо нарт шагналыг гардууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Алтан төлийн эздийг мялааж хувийн зүгээс орчин үеийн хурдан хүлэг мотоцикл бэлэглэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 10:28

Хажууд байгаа хоёр эмэгтэй илтэд түгшсэн байд�##�тай байна. Хүчиндэгч хүн гэрт нь ороод ирэхээр яаж ч айхгүй байх билээ.

Холбоотой мэдээ

Back to top button