Нийгмийн

Ерөнхийлөгчийн засаглал айсуй

Ерөнхийлөгч уржигдар орой /2022.01.26/ “Тэтгэвэр тэтгэмж нэммээр байна” гэж лүндэн буулгахад өчигдөр /2022.01.27/ улс төрийн хүрээнд баахан бужигналдав.

Засгийн газар нь Сангийн яаманд гарц гаргалгаа олох даалгавар өгсний дагуу Б.Жавхлан сайд санхүүжих эх үүсвэрийг нь олох шийдвэр эрэв бололтой. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд өнөөдрийн 14.00 цагаас ээлжит бусаар хуралдах захирамж гаргачихсан.

МАН-ынхан болоод Ерөнхийлөгч бяртай байна. Тэд хууль дүрэмд биш хууль дүрэм тэдэнд захирагдаж байна.

Тодруулбал, Засгийн газарт Ерөнхийлөгч чиглэл өгөөд Засгийн газар УИХ-д хэлэлцэх асуудлаа оруулах учиртай. Ингэж байж ээлжит чуулган зарладаг. Гэтэл хамгийн сүүлийн процесс буюу ээлжит бус чуулганаа шууд зарлачихаж байх жишээтэй.

Засгийн газар нь ээлжит бусаар өнөөдөр хуралдахаар товоо зарласан. Түүнээс өмнө өчигдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр биечлэн уулзаад Засгийн газрын хурлаас өмнө асуудлыг шийдчихэж байгаа юм. Амархан.

Ерөөс Ерөнхийлөгчийн засаглалтай л юм шиг. Лүндэн буулгуут доодсуул нь хууль дүрмээ үл огоорон шат шатандаа асуудлыг шууд шийдээд явчихаж байх жишээтэй. Бүр төсөвтөө тодотгол хийхээр ганцхан хоногийн дотор шийдчихэж байх жишээтэй.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод албан өрөөнөөсөө бараг цухуйхаа байсан. Өөрөө гарч ирэхээс илүүтэй өрөөнөөсөө богино бичлэг хийн сошиал орчинд цацдаг технологи хэрэгжүүлдэг. Гэтэл өөрөө гарч ирүүтээ бөхчүүдийг загнаж, тэтгэвэр нэм гэж загнаж зангаад л болчихлоо. Ерөнхийлөгчийн засаглалын сүүдэр айсуй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-28 13:45

Тэгээд яадагийм үхлээ чи.МАН Ерөнхийлөгч Хүрэлсүх мандаттугай.өөр хэнэ тэтгэвэр нэмүүлж байгаа юм.

С.Баатар
С.Баатар
2022-01-28 17:03

Өнөөгийн Ерөнхийлөгч Засгийн газар Улсын их хур�##� сайн ажиллаж байна. Төрийн 3 өндөрлөг нэг цонхоор харж байгийн гавьяа мөн. Одоо цаашид хийх шийдэх нэг том асууд�##� байна. Энэ бол улсын нийслэлийг Хархорин чиглэлд шилжүүлэх шийдвэр юм. Энэ шийдвэрийг МАН төр барьж байгаа энэ мөчид л гаргах хэрэгтэй. Энэ бол ёстой түүхэн шийдвэр байх болно шүү!!!!!!!!?????

Холбоотой мэдээ

Back to top button