Нийгмийн

Амралтын өдрүүдэд замын ослоор 18 хүн гэмтэж, дөрвөн хүн нас барлаа

2021.01.29-30-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 630 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 524 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 12 нийслэлд, зургаа орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж,  дөрөв хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон.
  • Үл хөдлөх  хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр дөрвөн осол бүртгэгдэж, зургаан хүн гэмтсэн байна.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр гурван осол бүртгэгдэж 6 хүн гэмтэж хоёр хүний амь нас хохирсон .

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж гурван хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь нас хохирсон байна. Эдгээр хүүхдүүд бүгд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртсэн байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа зориулалтын суудалд суулгах, суудлын бүсийг зүүж хэвших, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 147 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 109, орон нутагт 38 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч мөргөж, амийг хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Энэ талаар 7 хоног бүр мэдээлж байгаа боловч жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж иргэдийн амь нас, эрүүл мэнд гэмтэх нь буурахгүй байна.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн хүнийг бие даан явганаар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж байна.

Гэрлээр анхааруулъя хэмжээний гол зорилго нь  явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино.

Амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр таван осол бүртгэгдэж, дөрвөн хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна.

Энэ 7 хоногт Нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тулд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. 

 “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button