Нийгмийн

ХААН Банк сан 15 төсөл хөтөлбөрийг хоёр тэрбум төгрөгөөр хэрэгжүүллээ

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сан өнгөрсөн 2021 онд эрүүл мэнд, боловсрол, орон нутгийн хөгжил, хүүхэд залуучуудыг дэмжих нийт 15 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Тодруулбал, 3х3 сагсан бөмбөгийн талбайн бүтээн байгуулалт, Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр, Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр, “ХААН Банкны ой” мод тарих хөтөлбөр зэрэг нийгмийн сайн сайханд бодит хувь нэмэр оруулах төслүүдэд нийтдээ хоёр тэрбум төгрөг зарцуулсан байна. 

         Тухайлбал, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг хүүхэд залууст олгох, их спортын ертөнцөд эх орноо төлөөлөх тамирчдын мөрөөдөл, тэмүүлэлд хүч нэмэх орон зайг бий болгохоор Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг байгууллаа. 2022 онд ч энэ төсөл үргэлжилж, Улаанбаатар болон орон нутагт нэмж сагсан бөмбөгийн 9 талбайг бүтээн байгуулахаар төлөвлөж буй. 

           ХААН Банк сан эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, байгаль орчны салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгийн хувьд төслийн үр шимийг иргэд, олон нийт бодитоор хүртэхэд онцгойлон анхаарч ажилладаг билээ. 

                       Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button