Өнөөдөр Ерөнхий сайд БНХАУ-ыг зорино

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.02.02/ БНХАУ-ыг зорино. Тэрбээр айлдчлал хийхийн хажуугаар бээжингийн өвлийн олимпыг үзэж сонирхох юм.
Тэрбээр он солигдохын өмнөхөн болсон УИХ-ын чуулган дээр “Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс өвлийн олимпийг дэмжиж, Ерөнхий сайд миний бие олимпийн арга хэмжээнд оролцоно. Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш. Цар тахлын хүнд үед зуны олимпийг зохион байгуулж буй Япон улстай эв санааны хувьд хамт, нэгдмэл байгаа гэдгээ илэрхийлсэн” гэж мэдэгдсэн.
Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хотын дарга Д.Сумъяабазараас гадна “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нарын 16 хүн багтсан байна.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд 15-20 хүнийг багтаахыг БНХАУ-ын талаас хүссэн аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сангийн сайдаа аваад бас цагаан сараар далимдуулж бас юу хийх нь вэ яс хавталзах юм тэд хүсэхийг бодоход мөнгө өгч оронд нь аль өөдтэй баялаг газрыг минь өгөх вий өвөг дээдэс маань алхам ч газраа бүү өг урд хүнийг бүү гишгүүл гэж захидаг байсан нь учиртай ухаангүй албатууд бас эх орондоо өсөж төрөөд нутагаа мөнгөнөөс өгөөд түүхэнд өөрсдөө бичигдэж чичлүүлж том нүглээ өөрсдөө ч ихээр үүрнэ