"Үлэмжийн чанар" дууг чин сэтгэлээсээ ганцхан дуулахад Дарь эхийн тарни мянга уншсантай дүйнэ
Нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад мянган удаа дарь эхийн тарни уншсантай адил буян хураана гэгдэх энэхүү дууг V Ноён худагт Данзанравжаа энергийн төвийн зүгт харан суухдаа зохиосон гэдэг. Энэ шүлэгт эмэгтэй хүний таван гайхамшигийг утга төгөлдөр өгүүлсэн юм. Үлэмжийн чанар нь зөвхөн монголд бус дэлхийн даяар алдартай ажгуу.
Үлэмжийн чанар гэх уг гайхалтай шүлгийг монгол, англи хэлнээ толилуулж байна. Үнэн сэтгэлээсээ шүлгийг уншиж, дууг дуулсны дараа бие, сэтгэл ариусч ер бусын сайхан мэдрэмж төрдөг тухай олон хүн хэлсэн байдаг. Сар шинийн баярын өдөр дуулах ёстой сайхан дууны нэг. Үлэмжийн чанар дууны үгийг хүргэж байна.
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь
Үзээд үзээд ханашгүй, ай нь үнэн хө
Сэтгэлийг минь булаамаар аа, ай хө
Бадмын дундаас дэлгэрсэн
Балын амтанд дурламаар аа
Баясгалантай хөөрхөн царайг чинь
Бахархаад бахархаад баршгүй
Урмыг нь хөгжөөмөөр өө
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зэ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зэ
Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт хамт бүтээсэн
Улаан зандан үнэр чинь
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зэ
Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам аривтгана зэ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hudal