Нийгмийн

С.Бямбацогт: Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хамаарал бүхий компани нь хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар удаа дараа тайлбар хийсээр байна.

Тэрбээр "Хөгжлийн банкны зээлийн оролцоотойгоор хэрэгжсэн хамгийн сайн, үлгэр жишээ болох төсөл бол Баруун бүсийн буюу Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын барилгын материал, барилга орон сууцны үнийг хямдруулах "Ховд Эко Цемент"-ийн үйлдвэрийн төсөл гэдэгт би МЯНГАН хувь итгэлтэй байна.

"Вестерн Холд" компанийн хэрэгжүүлж байгаа "Ховд Эко Цемент"-ийн үйлдвэр ашиглалтад орсноор Баруун бүс нутагт барилгын талх нь болсон Цементний үнэ 2 дахин буурч 1500 км холоос буюу Улаанбаатараас, БНХАУ-аас өндөр үнэтэй цемент авахаа болино. Баруун аймгуудийн хэрэгцээ 100 хувь хангагдана

Цементийн үйлдвэрийн төслийн санхүүжилтийн 40 хүрэхгүй хувийг Хөгжлийн банкны зээлээр ( бусад төсөл буюу 2012 онд авсан зээлээ төлөхгүй байгаа төслүүдтэй харьцуулах хэрэггүй. Ховд Эко цемент төсөл бол 2019, 2021 онд зээл авсан,төлөх хугацаа нь болоогүй зээл) 60 гаран хувийг хувийн хэвшил, гадна дотны санхүүжилтээр санхүүжүүлж байгаа юм билээ.

Барилга угсралтын ажил дууссан, тоног төхөөрөмжүүдээ оруулж ирсэн, ковидоос болж тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажил хүлээгдэж байгаа. Ерөнхийдөө Цементийн үйлдвэр ашиглалтанд ороход тун дөхсөн байна. Нэмэр болохгүй байж битгий нэрмээс болж бай гэдэг үг байдаг. Хямд цементтэй болбол Баруун аймгийнхан л хожно, огтхон ч хохирохгүй.

Хямд цемэнттэй болох хэнд таалагдахгүй байгаа юм бол, Монголчууд, Ховдчууд цементээ өөрсдөө үйлдвэрлэх нь хэний дургүйг хүргээд байгаа юм бол. Зохион байгуулалттайгаар намайг гүтгэж гүжирдэж, хямд цементтэй болох, хямд эрчим хүчтэй (ЭБ-ийн УЦС) болох бодлогыг нухчин дарах гэж хэн зүтгээд байна вэ.

Хүний нүдэнд харагдаж, гарт баригдах, хэдэн зуунаар дамжин Баруун бүсийн ард түмнээр ерөөлгөх, үр өгөөжөө олон зуун жил өгөх төслийг зориг гарган хэрэгжүүлж байгаа "Вестерн Холд" компанийн хамт олонд "Битгий шантраарай. Жингийн цуваа явж л байдаг. Энэ буянтай ажлаа хурдан дуусгаарай, зээлээ хугацаанд нь төлөөрэй" гэж онцлон захимаар байна.

Миний хувьд хууль зөрчсөн, хулгай хийсэн, худлаа хэлсэн нэг ч зүйл байхгүй болохоор айж ичих юм алга аа. Миний өмнөөс санаа зовж байгаа иргэд сонгогчиддоо надад итгээрэй гэж хэлье дээ" хэмээн сошиад хуудастаа бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2 сар 6, 2022 11:12

тайлбар тавьж олон юм ярилгүй Өрөө төл, Та нарын Төрсөн чинь Үнэн, Үхэх чинь Үнэн бусад нь бүгд Худлаа,

Зочин
Зочин
2 сар 6, 2022 12:07

Ховдод цемент үйлдвэр, тендер, зээл хамаг юмыг Бямбацогт авах ёстой юм уу? Ховдод өөр хүн байхгүй хэрэг үү? Бүх л юмыг хамдаг гуйлгачин сэтгэлгээтэй луйварчид УИХ-д орж ирсэн байна. Бусад иргэдэд бизнес хийх боломж өгөх ёстой. Би л бүгдийг нь авна гэж дайраад хамаг зээл, тендер, уурын зуух, үйлдвэр байгуулах төслийг гишүүд ах дүү хамаатан саднаараа булаадгаа болих ёстой. Тэгсэн мөртлөө бас би ямар ч нөлөө үзүүлээгүй гэж улайм цайм гүрийнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүртэл энэ муу барсгар хамарт хөгшин чөтгөр Ламжав, хуулийн хулгайч Лүндээжанцан нартай хийж, ард түмний сан�##� хура�##�тгүйгээр явуулж, авилг�##�ч% луйварч улс трөчдөд төрийн эрхийг дураар барих, гэмт хэргээсээ мултрах боломж олгосон.

Зочин
Зочин
2 сар 6, 2022 12:08

Ховдод цемент үйлдвэр, тендер, зээл хамаг юмыг Бямбацогт авах ёстой юм уу? Ховдод өөр хүн байхгүй хэрэг үү? Бүх л юмыг хамдаг гуйлгачин сэтгэлгээтэй луйварчид УИХ-д орж ирсэн байна. Бусад иргэдэд бизнес хийх боломж өгөх ёстой. Би л бүгдийг нь авна гэж дайраад хамаг зээл, тендер, уурын зуух, үйлдвэр байгуулах төслийг гишүүд ах дүү хамаатан саднаараа булаадгаа болих ёстой. Тэгсэн мөртлөө бас би ямар ч нөлөө үзүүлээгүй гэж улайм цайм гүрийнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүртэл энэ муу барсгар хамарт хөгшин чөтгөр Ламжав, хуулийн хулгайч Лүндээжанцан нартай хийж, ард түмний санaл хураaлтгүйгээр явуулж, авилгaч луйварч улс трөчдөд төрийн эрхийг дураар барих, гэмт хэргээсээ мултрах боломж олгосон.

зочин
зочин
2 сар 6, 2022 13:02

бохир хүн улсын мөнгөөр сонгуульд гараад л дахина

Зочин
Зочин
2 сар 6, 2022 14:16

ЯАГААД ИХ ХУРЛЫН ГИШҮҮД АВААД БАЙДАГ ЮМ БЭ? ЖИРИЙЙН КОМПАНИУД АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА.ӨӨРӨӨ УИХ ЫН ГИШҮҮНЭЭСЭЭ ТАТГАЛЗААД ЗЭЭЛЭЭ АВ.

Het hiirhel hereggui
Het hiirhel hereggui
2 сар 6, 2022 15:18

За за ойлголоо. Их бүтээн байгуул�##�т хийх царайтай. Одоо довоо шарлуулаад идээд бай дөө ккк

Зочин
Зочин
2 сар 6, 2022 17:29

Чадах нэг нь эхлээд хийж дуусгасан нь дээр биз ээ, амжилт хүсье.

Зочин
Зочин
2 сар 6, 2022 20:11

"Жингийн цуваа явж л байдаг" гэнэ шүү. Амаа мэдээрэй авилгач минь, удахгүй дээлээ нөмрөөд суугаад ирхээрээ гонгиновдоо

ЗочинМан ын ахмад гишүүн
ЗочинМан ын ахмад гишүүн
2 сар 7, 2022 08:42

Их л шударга гишүүн гэж боддог байлаа улаан луйварчин хулгайч байжээ харамс�##�тай өрөө төл ах дүү нь өрөө төл......монгол хоосорч ядуурч байна иргэд.

Зочин
Зочин
2 сар 7, 2022 09:26

Time байлгүй дээ,Бямбацогтыг арай ч тийм зүйл хийх,хүн биш гэж бодож байсан ,амжилт

Zochin
Zochin
2 сар 7, 2022 09:58

Bur avaad alga bolchihoogui bol odoo yaaya gehev tenderuudiig avahaas

Зочин
Зочин
2 сар 7, 2022 19:38

ih hurliin gishuun bj dandaa l biznestei holbigdoj zeel avsan bhiin esvel gishuunee ali esvel biznesee huuguuch dee.ichmeet yum

Зочин.
Зочин.
2 сар 7, 2022 22:23

өрөө төл новш минь

Зочинюугаа ч мэдэхгүй хий хоосон цэцэрхэгч ийм юм
Зочинюугаа ч мэдэхгүй хий хоосон цэцэрхэгч ийм юм
2 сар 8, 2022 11:12

Дээд зэрэглэлийн луйварчин ийм юмнууд төрд ороод улс орон сүйрүүлж байгаа юм

Зочин
Зочин
2 сар 8, 2022 14:25

Өөрийгөө хамга�##�ах өрөө төлөх ёстойгоо ойлго ойлгоогүй биеэ өмөөрч бгаагаа бас ойлго

Зочин
Зочин
2 сар 8, 2022 15:28

УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН СУУРЬ БОЛДОГ ЖДҮ . МӨН ИМПОРТЫГ БАГАСГАХ ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ГОЛ ҮҮРЭГТЭЙ ХӨГЖЛИЙН БАНКИЙГ НЬ ЭНЭ ЦӨӨВРҮҮД ТОНОЧИХ ЮМ .. УЛС ЯАЖ ХӨГЖИХ ЮМ. ҮР АЧ ЧИНЬ ЯАЖ АМЬДРАХ ЮМ... ЭНД ГАНЦ Л АРГА БАЙНА ... ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ДУУСТАЛ НЬ ШОРОНД ХОРИХ.. 40 ТЭРБУМААР БҮХ НАСААРАА ШОРОНД ГЯНДАНД БАЙХЫГ НЬ ҮЗЬЕ Л ДЭЭ

zochin
zochin
2 сар 9, 2022 17:27
Reply to  Зочин

их хурлын гишүүд гэдэг чинь эрх мэдлээ ашиглан өөрсдөө болон өөрсдийнхөө хмаарад бүхий хүмүүст тендр. төслүүдийг авч тэрнээсээ хэдэн бор юм тоншдог юмаа
Тэгэхийн тулд баахан мөнгө зарж их хур�##�д гардаг шүү дээ
Дахаа нь тэд чинь их хур�##�д гарахдаа зарцуулсан мөнгөө хэд дахин нуг�##�ж олж авхын түлд монголын бүх ашигтай томоохон үнэгээтэ бүх юмыг хамаж долоодог нь үнэн шүү дээ

Зочин
Зочин
2 сар 8, 2022 15:31

эхнээс нь дүүжлээд эхэлбэл ..

Зочин
Зочин
2 сар 8, 2022 16:51

Сүртэй сүүж шүү. Идсэн эрүү ч гэх шиг

Холбоотой мэдээ

Back to top button