1 тэрбумын балаг: Нийслэлийн өмчит 12 объектыг ГЭРЭЭГҮЙ, ТӨЛБӨРГҮЙ түрээсэлж ирсэн иргэн, ААН-үүд

Урт цагаан тэргүүтэй Нийслэлийн өмчит хэд хэдэн объектод хамаарах түрээсийн маргаан жил бүр дэгддэг. Харин маргааны эздийн дийлэнх нь түрээсийн гэрээтэй, төлбөрөө төлдөг боловч ашиглалтын хугацаа дууссан объектоо чөлөөлж өгдөггүй л онцлогтой. Тэгвэл огт түрээсийн гэрээ байгуулахгүйгээр Нийслэлийн өмчит хэд хэдэн объектод үйл ажиллагаа явуулдаг 99 иргэн, аж ахуй нэгж байна.
Нийт 12 объектын 12,649 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан эл 99 иргэн, ААН-тэй гэрээ байгуулан, түрээсийн төлбөр авсан бол гурван жилийн хугацаанд 992.9 сая буюу ойролцоогоор 1 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх боломжтой байжээ.
Нэр дурдагдсан 99 субъектын жагсаалтыг Нийслэл дэх Төрийн аудитыг газар 2021 оны арванхоёрдугаар сард эцэслэн, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа нарт хүргүүлсэн байна.
Ингэхдээ 2018-2020 оны хооронд гэрээ хийхгүйгээр түрээсэлсэн кейсүүдийг цуглуулсан байгаа юм. Үүнд:
- Гэрээ хийгээгүй ч түрээсийн төлбөр төлсөн
- Хуулиар тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлж ч явсан
- Огт төлбөр төлөөгүй зэрэг ялгаатай дүр зураг харагдаж буй.
Доорх мэдээллүүд дэх түрээсийн өрийн хэмжээ буюу түрээсэлсэн хугацааны 1 м2 талбайн үнэлгээг: НИТХТ-ийн 2018 оны 40-р тогтоолтой тулган баталгаажуулсан болно.
СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ: 35 ИРГЭН, ААН 670 САЯАС НЭГ Ч ТӨГРӨГ ТӨЛӨӨГҮЙ
Хамгийн анхаарал татах объект нь Соёлын төв өргөө. Энд дээр дурдсан 2018-2020 онд хамаарах гурван жилийн хугацаанд 35 иргэн, ААН түрээсийн гэрээ огт байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулжээ. Түүнчлэн, нэг ч төгрөг төлөөгүй байна.
Үүнд хэд хэдэн анхаарал татах байгууллага байгааг дурдах хэрэгтэй. Оны өмнө татан буугдсан "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа" болон "Чингис хааны өв соёлын хүрээлэн", "Театрын музей", "Улсын филармони", "Хүүхдийн төв номын сан" зэрэг хэд хэдэн анхаарал татах төрийн нэгж багтжээ.
Түүнчлэн "Скайтел", "Кашмер холдинг" зэрэг хувийн компаниуд ч гэрээ байгуулж, түрээс төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулсан байна.
Тэдний түрээст төлбөл зохих дүнг дээр дурдсан 40-р тогтоолтой тулгавал 670 сая төгрөг болж байгаа юм.
МУБИС-ИЙН ӨМНӨХ НҮХЭН ГАРЦ: 20 ИРГЭН ХУУЛЬД ЗААСНААС ДООГУУР ХЭМЖЭЭНД БОЛОВЧ ТҮРЭЭС ТӨЛЖ ИРЖЭЭ
Дараагийнх нь МУБИС-ийн өмнөх нүхэн гарц. Энд олон нийтийн мэдэж буйчлэн иргэд худалдааны бизнес эрхлэх нь олонтой. Тэгвэл тэд ч мөн гэрээ байгуулаагүй байна.
Гэхдээ эдгээр иргэн Соёлын төв өргөөн дэх ААН-үүдээс ялгаатай нь гэрээ байгуулаагүй ч түрээс төлж иржээ. 2018-2020 онд нийт 20 иргэн чиглэл, чиглэлийн үйл ажиллагаа явуулахдаа тодорхой хэмжээний түрээс төлсөн.
Доорх инфографик дахь "Түрээсийн өр" гэсэн утга нь төлбөл зохих хэмжээнээс төлсөн төлбөрийг нь хассан зөрүү үлдэгдэл юм.
Харин доорх хүснэгтэд: 20 иргэний талбайн хэмжээнд уялдсан төлбөл зохих байсан түрээс болон төлсөн төлбөрийг дэлгэрэнгүй танилцуулав.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН: ТҮЦ-ҮҮДЭЭС ТОГТООЛД ЗААСНААС ӨНДӨР ТҮРЭЭС АВЧ ИРЖЭЭ
Харин энд дээрхээс эсрэгээрээ, төлсөн түрээс нь 40-р тогтоолд заасан хэмжээнээс илүү гарсан дүр зураг ажиглагдана. "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т нийт 24 ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг байна. Тэд мөн адил түрээсийн гэрээ байгуулаагүй.
Гэхдээ 40-р тогтоолын дагуу бол нэг ТҮЦ-ээс 702,000 төгрөгийн түрээс авах ёстой байсан. Тэгтэл тэдний олонх нь өндөр түрээс төлж ирснийг доорх хүснэгтээр харуулж байна.
Үүнээс: ТҮЦ-үүдээс авсан, жигд бус хэмжээтэй түрээсийн төлбөрүүд аль байгууллага эсвэл хувь хүнд орлого болж ордог вэ гэсэн асуулт тавигдана.
БУСАД: 298 САЯ ТӨГРӨГ ТӨЛБӨЛ ЗОХИХ БУСАД ГЭРЭЭГҮЙ ТҮРЭЭСЛЭГЧИД
Харин энд Улаанбаатар хотын төв номын сан, Урт цагааны корпусууд, Нийслэлийн засаг захиргааны байрууд зэрэг бусад объектуудыг багцаллаа.
Хамгийн их хэл ам дагуулдаг Урт цагаанд гэхэд хоёр л түрээслэгч гэрээгүй үйл ажиллагаа явуулдгийг харж болно. Гэхдээ тэд огт түрээс төлөөгүй байна.
2018-2020 оны хооронд 99 иргэн, ААН-д гэрээгүйгээр Нийслэлийн объектыг түрээслүүлснээр төсөвт 1 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэх боломж алдсан талаар эхэнд дурдсан билээ. Мөн:
- Соёлын төв өргөөн дэх төрийн нэгжүүд болон хувийн компаниуд нэг ч төгрөгийн түрээс төлөөгүй
- Гэтэл нүхэн гарцан дахь хувь иргэд түрээс төлсөөр ирсэн
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх ТҮЦ-үүдээс тогтоолд зааснаас өндөр, харилцан адилгүй түрээс авч ирсэн зэрэг хэд хэдэн өнцгүүд уншигдаж байна.
Энэ асуудалд чиг үүргээрээ Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа шууд хамаарна. Гурван жилийн интервалаар л аваад үзэхэд 99 гэрээгүй түрээслэгч, 1 тэрбум төгрөгийн орлогын алдагдал яригдаж буй. Тэр үүний дэргэдүүр нүдэн балай, чихэн дүлий өнгөрсөн үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene Bayaraa gej nukhur Sumiyabazariig khaa yavsan gazar n' dagaj yavakh um. Ikh l sul nukhur bsan daa. Chadal muurai. Kkk
Дэндүү юм аа
eniig neg muu setguulch olood medtsen bhad buhel buten avilgaltai temtseh gazar medehgui baina gej yu bhavdee uneniig helhed neeree shal balai yumaa
Yu gj neg muu setguulch ingej olh medhu de kkk auditin hiisen shalgaltim matrialar auditihan uursduu beldej ugsun bna sh de kkk
humuusiig teneg gej boddog yum bhda
Түрээсийн төлбөрийг нь дарга нар авсан байж таарна. Торгууль төлбөр сайн тавиб�##� учир нь олдоно.
Арай арай
өөрийнх нь хувийн байсан бол яаж авах байсан бол доо сэтгэлгүй хүниийг х�##�ах хэрэгтэй дээ наадахаас чинь ямар ашиг гарахгүй дээ
Дампуу юм аа
эрх мэдэлтэй хэн нэгэн байгаа. Энэ улсад ингэж л явж ирсэн
Arich deeTeghed aj ahuin negjuud yaj huruu humsaa hyihalj baigaa bilee dee
Сайн суд�##�жээ
Урт цагаанаас буулгаж дахин шинээр бариач .бас түрээс төлдөггүй улсын ус дулаан цахилгаан хулгайлуулсан л хотын төвийн архичид цуглаад байна.буулгаач
Соёлын төв өргөөг сайн ш�##�гах хэрэгтэй!!!
Энэ МАНын бузрууд энэ улс орны төлөө юу ч бодохгүй ээ
Улс өмчөө мэдээд өөд нь татах гэхээр нугдаад түрээс авч байсан эзэд нь түрээслэгч нараа турхираад сууж л байдаг шүү өмчөө мэдэлдээ авч хохиролоо нөхөн төлүүлээчээ хөөн хэлцэх хугацаа гэдэг за�##�таа ч эргэж харах хэрэгтэй үүгээр л ял завшуулаад сурлаа шүү дээ.