Хээр зогссон машинаа түрж явсан гэр бүлд залуус тусалжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу гэр бүлээрээ явж байсан иргэний автомашинд гэмтэл гарч, замдаа зогсжээ. Гэвч хүйтэнд замын унаа зогсохгүй хоёр цаг болсны эцэст тусламж авсан байна.
Энэ талаар тухайн иргэн цахим хуудаснаа талархлын үг бичихдээ: "Амралтын өдрөөр хөдөө орон нутаг руу шинэлээд буцахад машин маань эвдэрч, хааз авахгүй болсон. Шөнө байсан учраас тас харанхуй, сүлжээгүй байв. Уг нь машинаа хоёр цаг янзлах гэж оролдсон ч асаагүй. Замын унаанд гар өргөж 70 настай ээж, дөрвөн настай хүүгээ дайлгах гэсэн ч машинууд зогсохгүй байсан. Тиймээс хүүтэйгээ хамт Багануур хүртэл машинаа түрэхээр болсон. Бидний хажуугаар зөрж өнгөрсөн 94-21 УАС дугаартай HILUX-тай залуус явж байсан чигээ өөрчилж, Багануурт хүргэж өгсөн. 100 гаруй км газар автомашинаараа чирэн, тусламж үзүүлсэн залууст маш их баярлалаа" гэжээ.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yamar setgel saihantai zaluus ve.Buyan ni delgereg.Baharhah setgel turluu.
Өмнөөс нь баярлаж байна,буянтай сайн хүүд эрүүл энхийг эрхэмлэн хүсье!
Zaluus ih tusarhuu bolson huntei haritsaj bga zan aash ch gesen uhamsartai bolson bga shu haraad bhad
Ийм л залуус монголыг хөгжүүлнэ.
Сайн залуус байдаг шүү гоё мэдээ бна буян үйлдэгчдээ эрүүл энх урт удаан наслахыг хүсье!
САЙН БАЙНА БИДНИЙ ХОЙЧ ҮЕ ИЙМ САЙХАН СЭТГЭЛТЭЙ БАЙГААД БАЯРЛАЛАА