
SpaceX-ийн Starlink дөнгөж хөөргөсөн 40 орчим хиймэл дагуулаа нарны соронзон шуурганд алдсан талаар CNN агентлаг мэдээлсэн байна.
SpaceX нийт 49 Starlink интернет хиймэл дагуулуудаа хоёрдугаар сарын 03-ны өдөр хөөргөөд байв. Энэхүү золгүй явдал нь нарнаас ялгарах цэнэгтэй бөөмсийн урсгал буюу нарны салхи дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэх үед болжээ. Тэдгээр хиймэл дагуулуудын учруулсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Гэвч компанийн ерөнхийлөгч Гвин Шотвелл 2019 онд нэг ширхгийн үнэ нь нэг сая доллароос хамаагүй бага байсан гэж мэдэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.