Нийгмийн

ДАТА: Г.Сайханбаяр сайд гурван тэрбумаар ТАВИЛГА АВНА

Батлан Хамгаалах салбарын сайдаар Г.Сайханбаяр үүрэг гүйцэтгэдэг. Тэрбээр өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр гурван тэрбумаар тавилга хэрэгсэл авах тендер зарласан байна.

Тухайлбал төрийн худалдан авах ажиллагааны цахим системд хоёр тендер зарласан байгаа юм. Үүнд "ҮБХИС-ийн номын сангийн барилгын тавилга хэрэгсэл"-д 758 сая 605 мянга 200 төгрөг, "ҮБХИС-ийн Удирдлагын академийн барилгын тавилга хэрэгсэл"-д 2 тэрбум 294 сая 111 мянга 800 төгрөгийг "Нийт төсөвт өртөг" хэмээн тус тус тусгажээ. Үүний зардлыг "Улсын төсөв"-өөс хэмээн цохон дурдсан аж.

Түүнчлэн тендер шалгаруулалтыг гуравдугаар сарын 14-ний өдөр явуулна гэжээ.


Батлан Хамгаалах Яамны хоёрдугаар сарын 10-ны өдөр зарласан тендерийн урилгыг баримт болгон хавсаргав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нэг мөнгө үрдэг саыйд байна аа

Зочин
Зочин

Сайханбаяр чинь батлангийн сөйд билүү

Иргэн
Иргэн

Тавилга сольж байхаар Клаш-аа солиоч ээ, Сайд аа

Холбоотой мэдээ

Back to top button