Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТАНИЛЦ: Дөрвөн тэрбум төгрөгийн тахианы муудсан мах хууль бусаар оруулж ирсэн компаниуд

Сар шинийн баярын өдрүүдийг далимдуулан Замын-Үүд дэх гаалийн газраар 420 тонн буюу 17 чингэлэг муудсан тахианы мах хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй хэргийн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Үнийн дүнгээр энэ нь дөрвөн тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн аж. Эл асуудалтай холбогдуулан ЗУРГААН компанийг хууль хяналтын байгууллага шалгаад эхэлчихсэн байгаа. Тухайн үедээ Гаалийн Ерөнхий газар, “Хууль бусаар оруулж ирсэн буруутай эсэх нь тогтоогдоогүй тул компанийн нэрсийг зарлах боломжгүй. Замын-Үүдээс гаалийн ажилтнууд болон компаниудын төлөөллийг дуудсан. Ирээгүй” гэсэн тайлбарыг өгч байв.

Тэгвэл бид чухам ЯМАР компаниуд, ХЭНИЙ зөвшөөрлөөр, ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ тахианы махыг ХЭЗЭЭ хууль бусаар оруулж ирэв гэдгийг мөшгөснөө хүргэе.

-АМАРЧ НАЗГАЙРСАН, ХЯНАЛТ ШАЛГАЛТ СУЛАРСАН ЭГЗЭГТЭЙ ҮЕ БУЮУ ШИНИЙН 01-НД ТАХИАНЫ МАХ ОРУУЛЖ ИРЖЭЭ-

Бидэнд олдсон мэдээллээр

Хоёрдугаар сарын 02-ны өдөр ЗУРГААН аж ахуй нэгж АРВАН чингэлэг тахианы мах оруулж иржээ.  

  • Агро ХХК 
  • НВЦ трейдинг 
  •  Хасхүү ХХК  
  • Далайцэнгэл ХХК
  • Хос-Очирт трейд
  • Эйшн органик фүүд импорт ХХК /Asian organic/

Мөн нэмж

  • Жингийн гол 
  • Энжико 
  • Ундрага ти жи би 

гэсэн компаниуд оруулж, ирсэн гэх мэдээлэл ч байгаа юм.

Уг нь хүнсний аюулгүй байдлын тухай хуульд тусгай зориулалтын хөргүүртэй, температурыг зохицуулах боломжтой битүүмжилсэн тээврийн хэрэгслээр -18 хэмээс багагүй температурт мах махан бүтээгдэхүүнийг импортлоно гэж заасан байдаг.

Гэтэл эдгээр компаниуд зориулалтын хөргүүргүй, бараа таваар тээвэрлэдэг энгийн чингэлгээр БНХАУ-ын 4 хэмийн дулаан уур амьсгалтай Жининг хотоос арав хоног тээвэрлэн Замын-Үүдээс Улаанбаатарт хэдийн оруулаад иржээ.

Хяналт шалгалтгүйгээр оруулж ирсэн тахианы мах нэгдүгээр сарын 13, 14 болон хоёрдугаар сарын 02-ноос хойш ХААЧСАН байж таарах вэ гэдэг асуулт хамгийн түрүүнд урган гарч байна.

-ШАЛГАЛТГҮЙ ОРЖ ИРСЭН ТАХИАНЫ МАХ: БАЯРААР ИРГЭД ХЭРЭГЛЭЭД ДУУССАН эсвэл ЛАЦТАЙГАА ХАДГАЛАГДАЖ БАЙГАА-

Эх сурвалжуудын бидэнд өгч буй мэдээллээр орж ирүүтээ худалдаж авдаг компаниуддаа нийлүүлчихсэн, зах зээлд гаргаад борлуулчихсан гэх. Өөрөөр хэлбэл хиамны үйлдвэрүүдэд нийлүүлэхийг нь нийлүүлээд, сар шинийн баярын өдрүүдэд та бид баярын ширээн дээрээ тавиад хэдийн зооглоод хүртчихсэн болж таарч буй.

Харин албаны эх сурвалжын өгч буй мэдээллээр, “тахианы мах оруулж ирсэн аж ахуй нэгжүүдээр явж уржигдар очиж шалгасан. Бүгд лацтайгаа байгаа. Зах зээлд нийлүүлж зарсан асуудал одоогоор гараагүй. Шалгалт дуусч, шинжилгээний хариу гарахаас өмнө худалдан борлуулсан бол хуулийн хатуу хариуцлага хүлээх учиртай” хэмээх тайлбарыг өглөө.

Тодруулбал, Гаалийн ерөнхий газар шалгаж байгаа аж. Ингэхдээ тэр их махыг Гаалийн ерөнхий газар аваад хадгалах зориулалтын хөргүүртэй байр байхгүй тул оруулж ирсэн аж ахуй нэгж тус бүрт нь байрлуулан лацдаж, ийн хяналт шалгалтаа хийж байгаа гэх.

Харин МХЕГ-ын экспорт, импорт хилийн хорио цээрийн газрыг чиг үүргээр нь Гаалийн ерөнхий газартай нэгтгэсэн тул мэргэжлийн хяналтын байгууллага эл асуудалд ямар ч хамааралгүй болж таарав.

-ХОЁРХОН ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭЭС ЗАЛХУУРСАНДАА БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТААС ЗАЙЛСХИЙЛГЭСЭН БАЙХ ХАРДЛАГА-

Тэгвэл ийм их хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтгүйгээр, шинжилгээгүйгээр ХЭН, ЯАГААД оруулаад бүр Улаанбаатар хүртэл явуулчихав гэдгийг сөхөж үзье. Ингэхэд ХМХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Г.Батмөнх, Замын-үүд дэхь хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга С.Нямдорж нарын балаг гэж гарч ирж байгаа юм.

Тодорхой өгүүлбэл тэд, “Улаанбаатарт очоод таван шинжилгээ хийгдэх учир Замын-Үүдэд хоёрын хооронд ХОЁРХОН шинжилгээ хийгээд яахав” гээд явуулчихсан асуудал гарч ирж байгаа юм. Гэхдээ эндээс ХОЁРХОН шинжилгээ хийхээс залхуурсандаа биш цагаан сарын баярын назгайрлын үеийг далимдуулан ЗОРИУД хяналт шалгалтгүйгээр оруулж ирсэн гэх хардлага үүсч байна. Учир нь тэд өдгөө Замын-Үүдийн гаалийг бүрэн толгойлж, атгаж байгаа. Ингээд явуулчих хэмжээний эрх мэдэлтэй суудалд суугаа юм.

-АЖЛААСАА ХАЛАГДСАН Г.БАТМӨНХ, С.НЯМДОРЖ НАРЫН МХЕГ-ЫН ДАРГА АСАН Т.ГАНТУЛГЫН ХҮМҮҮС ЗАМЫН-ҮҮДЭД ЭЗЭН СУУЖЭЭ-

Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн байж болзошгүй Г.Батмөнх, С.Нямдорж нар ХЭН бэ гэдэг нь анхаарал татна. Тэдний тухай өгүүлэхэд,

ХМХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Г.БАТМӨНХИЙН хувьд:

Ариутгалын зориулалтын хаалга байгуулахын оронд хэдэн төмөр дээр ногоон гялгар уут нөмөргөж навсгар хаалга босгосон алдарт дарга. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд очиж ажиллах үеэрээ өнөөх ногоон хаалгыг хараад уурсаж олон хүнийг ажлаас нь халсан хүний нэг нь Г.Батмөнх байв. Тэр халагдсан ч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импортын газрын даргаар томилогдоод суучихсан. Тухайн үедээ түүнийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга асан Т.Гантулга ямар нэгэн шалгалт, ажлын байрны сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хууль бусаар томилсон гэгдэж байв. Товчхондоо бол Г.Батмөнх нь УИХ-ын гишүүн Т.Энхтүвшиний хүн тул албан тушаалд ийн ёндоотой байдаг гэх. Ингээд асуудал намжсаны дараа буцаад ийн Замын-Үүдэд ирчихсэн суугаа нь энэ.

Замын-үүд дэхь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга С.НЯМДОРЖИЙН хувьд:

Тэрбээр 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд томилогдсон. НМХГ-ын экспорт, импортын газрын мал эмнэлгийн байцаагчаар ажиллаж байгаад ийн тушаал дэвшсэн. Сахилгын арга хэмжээтэй байсан хүнийг хууль бусаар томилсон гэж учир мэдэх хүмүүс нь ярьж хэлдэг. Түүний эл суудалд ирсэн томилгоо ч мөн МХЕГ-ын дарга асан Т.Гантулгатай холбогддог. 

-ТАХИАНЫ МАХ ОРУУЛЖ ИРСЭН КОМПАНИУД-

Эцэст нь монгол иргэний эрүүл, амьд явах эрхийг зөрчиж муудсан тахианы мах хяналт шалгалтгүйгээр тээвэрлэж оруулж ирсэн компаниудын талаар өгүүлье.

“Агро” ХХК

6165834 регистрийн дугаартай тус компани 2017 оны гуравдугаар сарын 28-нд үүсгэн байгуулагдсан хэмээн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Гүйцэтгэх захирлаар Пүрэвийн Нармандах гэх иргэний нэр бүртгэлтэй байгаа бөгөөд хувь эзэмшигчээр “Монгол Алтан Тос Групп”-ийг 2021 оны гуравдугаар сарын 03-нд бүртгүүлжээ. Газар тариалан, шувууны аж ахуй, хүнсний ногоо тариалах, худалдааны зуучлал, фермерийн аж ахуй гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг байна. 

НВЦ трейдинг ХХК

5817013 регистрийн дугаартай тус компани 2014 оны гуравдугаар сарын 18-нд үүсгэн байгуулагджээ. Хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаар Цэрэндаваагийн Нандинцэцэг гэх нэр бүртгэлтэй байна. Өндөг тахианы мах, махан бүтээгдэхүүний савлагааны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. 

“НВЦ трейдинг” ХХК нь НВЦ компанийн охин компани бөгөөд Ц.Баатарбилэг нь эдгээр компаниудынхаа босс нь. Тэрбээр Хөгжлийн банкнаас 21 сая.ам долларын зээл авч байсан. Ашиггүй ажилладаг аж ахуй нэгжээ барьцаанд тавьж зээл аваад Хөгжлийн банкийг алдагдалд оруулсан гэх мэдээлэл 2020 онд гарч байв. Эл авсан зээлээрээ гадаад дахь зээлээ төлсөн гэгддэг. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хоригдож ч байжээ. 

Эл асуудлаар мөн Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг яллагдагчаар татан шалгаж байгаад намжсан. Одоо Хөгжлийн банкны асуудлаар Б.Батбаярыг дахин шалгаж эхлээд байгаа билээ. Харин өдгөө тахианы мах оруулж ирсэн НВЦ трейдинг компанийг Ц.Баатарбилэгийн дүү Цэрэндаваагийн Нандинцэцэг толгойлж буй болж таарав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
68 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 11, 2022 09:26

mungu l olj baival hun uheh ni hamaagui bolson yum baina l daa

Зочин
Зочин
2 сар 11, 2022 09:27

hunii eruul mendtei holbootoi asuudal bolhoor hatuu shiiteg naaduulaa

Зочин
Зочин
2 сар 11, 2022 09:28

hun bolgon odoo ene asuudald iluu anhaaral handuulah heregtei

Зочин
Зочин
2 сар 11, 2022 09:29

ямар муухай хүмүүс вэ

Зочин
Зочин
2 сар 11, 2022 09:54

hunii ami nastai holbootoi asuudal shuu haraal ideg gej hunii amiig unegui bolgood surtsan p###akuudaa

Зочин
Зочин
2 сар 11, 2022 09:59

Хүний амь нас эрүүл мэнд хамга�##�ах үүрэгтэй байгууллагадарга нар нь ийм хогийн шааруудаар дүүрсэн байхад хилээр хог хор орж ирээд ард иргэд л хохирч үлдэнэ Батмөнх Нямдорж 2 �######�уулаач ээ ГЕГ даргаа !!!!!!

Ard
Ard
2 сар 11, 2022 10:04

Za bolio gaalitaigaa holbootoi bnaa.bugdiig n z##luulj hariutsalaga tootsyoo muu sain hulgaichuud ard tumneer togloj duusahgui hanahgyi yu

eguuriin alnuud
eguuriin alnuud
2 сар 11, 2022 10:11

z##ldaa g###gnuudee

zochin
zochin
2 сар 11, 2022 10:21

МХЕг-ынхан олон хавар нэгдээ гэдэг болж дээ. Мөнч хэцүү газар даа наад Батмөнх Нямдорж 2 болно доо. Өөрсдөө сайн дураараа өргөдлөө өгөхгүй бол хэцүү днэ дээ

Zochin
Zochin
2 сар 11, 2022 10:30

Z##luulaachee naad neg baliar yumnuudaa. Yagaad bolovsroltoi yos zyitei uchnuun khymyysiig kheviin ajilluulcjikhgyi baij iim baliar idej uukhiin dontoi END TEND AJIL UNAGASAN baliar yumnuudad alban tushaal uguud bdg um be. Medeej neg alban tushaal udaj bgaa, yalanguya ikh mungutei kharits#ag gazriin nukhdyyd idej uusan munguuruu ene erunkhiilugch, erunkhii said darga, said nariikhaa am ruu chikheed duugyi bolgood l yavj bdg baigaa sh dee. Oilgomjtoi.

Зочин
Зочин
2 сар 11, 2022 10:45

Мөнгө улаан нүд цагаан...гэдэг билүү. Хувийн ашиг л нэмэгдэж байв�##� болоо гэж ханджээ

Зочин
Зочин
2 сар 11, 2022 10:49

�##�ах юмсан гөлөгнүүлийг

Зочин
Зочин
2 сар 11, 2022 11:01

Батмөнх сургууль төгсөөд л МХГ-т хүнсний эрүүл ахуйн байцаагчаар ажилласан. Ажил хэргийн холбоотой, ажилладаг байсан. Тэрний энэний хүн гэх юм байхгүйээ �######�уул, өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ л яваа з�##�уу. Бараг 20-иод жил ажилласан хүн шүү.

Зочин
Зочин
2 сар 15, 2022 17:04
Reply to  Зочин

Үхсэн баасных нь сайн эрүүл ахуйч, Дэлгэрсайханд л чирэгдэж яваа амьтан, ямарч шийдвэр байхгүй, муугаа мэдэхгүй бас хүүхэмсэг хөгийн амьтан ш дээ

Зочин
Зочин
2 сар 11, 2022 12:01

Хян�##�т ш�##�г�##�тыг сайн хийж тусгай зөвшөөрөл энэ тэрийг нь цуц�##�ж хатуу арга хэмжээ авах нь зөв хүнсний аюулгүй байд�##� маш чух�##�

Зочин
Зочин
2 сар 11, 2022 12:44

муухай туранхай өнгөгүй тахианы мөч мах хөдөө орон нутагын дэлгүүрээр байна

иргэн
иргэн
2 сар 11, 2022 13:54

Ингэж өөрсдийгээ устгах юм хийдэг ямар сэтгэлзүйтэй хүмүүс байдаг байна аа даанч дээ. ш�##�гах юмаа ш�##�гаж байгаач, гаднаас тахиа зөөх ямар ч хэрэггүй шүүдээ.

Зочин
Зочин
2 сар 11, 2022 13:56

Яг үнэндээ үе үе юу нь мэдэгдэхгүй хордлогонд ороод байдаг болсон шүү, идсэн юмаа нэгжээд үзхээр хиам, өндөг, мах, т�##�х л байдаг, айгаад гадуур ч хооллодоггүй.Гэдэсний эм дус�##�аас с�##�ахаа болих шинжтэй болсон шүү.

Зочин
Зочин
2 сар 11, 2022 14:42

Оймснууд нь түнтийсэн байх даа

Тэнэг д байна даа ингэж болохгүй
Тэнэг д байна даа ингэж болохгүй
2 сар 11, 2022 15:28

Зурагтаар дээх нь 6 н гуятай генийн өөрчлөлтэй тахиагарч байсан.гуя ч идээд байх ч эд биш байх аа

Zochin
Zochin
2 сар 11, 2022 15:28

Ymar muuhai hogiin novshnuud ve.ter tahianii mahii ni buu av.zaragdsiin bish bizdee.ystoi hatuu arga hemjee avaj heregtei.mungunuus bolj ard tumniig denduu ih hohirooj bna.hervee zarsan bolood,oruulj irsen bol mash hund yl shu.

Зочин
Зочин
2 сар 11, 2022 15:35

Оруулж ирсэн хулгайчууд 9 үеээрээ зовлонд унах болтугай гэж хараая. 9 сүвээр нь идээ бээр гоожих болтугай хара�##� идмэрүүдээ!!!

Зочин
Зочин
2 сар 11, 2022 15:53

Битгий ид

ганбаа
ганбаа
2 сар 11, 2022 16:06

Нүүрэн дээрээ авилгатай тэмцэж байгаа дүртэй ч цаагуураа авилгаар тэжээгддэг улс төрчдөөс с�##�ах цаг болжээ.

Иргэн
Иргэн
2 сар 11, 2022 17:35

Яана даа ! Хүний мөс нь хөлийн чигчий хуруунаас дор болж дээ.Монголчууд гэхэд муу хэлээд байдаг хужаа нараасаа ч дор болж. Хэдэн х�##�тар төгрөг л олдож байв�##� монгол хүний эрүүл мэнд энэ оруулж ирсэн НОХДОД огт хамаагүй бололтой.ОРУУЛЖ ИРСЭН МУУДСАН ТАХИАНЫ МАХАА ТА НАР БҮГД ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХУВААЖ.ГУДРААРАЙ ДАА !

Армад
Армад
2 сар 11, 2022 18:46

Яагаад Хилийн мхг-ыг ГЕГ-ын харяанд шилжүүлсний �##�даа гаоч байна Ингэж хүнсний бүтээгджхүүнд тавигдах мэргэжлийн хян�##�т суларч тээвэрлэлтийн шаардлага хангаагүй зориул�##�тын бус хөлдөөгчгүй тээврийн хэрэгслэлээр тээвэрлэснийг Монгол улс хүлээн авахын оронд буцаах ёстой байсан. Хилийн эрүүл аруй х�##�двар судл�##�ын хян�##�тыг бие даан ажиллуулах �######�шгүй шаардагатай мэргэжлийн хүмүүс Га�##�ийн ажил хмйхгүй зөвхөн Хүн амын аюулгүй байд�##�д онцлон анхаарч ажиллах ёстой энэ эвгүй ээдрээтэй бүтцээ өөрчилж Хилийн эрүүл ахуй х�##�двар судл�##�ын хян�##�тыг биеэ да�##�гаж ажиллуулахгүй бол хүн амын эрүүл мэндэд сөрөг олон эрсдэлтэй үйлдэл гарахаас сэргийл

Ямраа
Ямраа
3 сар 31, 2022 19:41
Reply to  Армад

Эрүүл өхуй х�##�двар хамга�##��##� ту�####�а байв�##� л сайн ажмллана гэсэн хүмүүс байхын тэр чинь нарийн мэргэжил бишээ эмч бүүр биш эмний нэр мэджхгүй, өриун цэврийг хаана ч сахиж мэднэ тархвар судл�##� гэж бүр хөх инээд хүргэсэн ажил байх юм Харин м�##� эмнэлэг бол анхдагч үндсэн мэргэжил шүү махыг иж бүрэн хянаж мэддэг

Ямраа
Ямраа
3 сар 31, 2022 19:44
Reply to  Ямраа

Эрүүл ахуй гэж ямар ч мжргэжил байхгүй мэддэг юм байхгүй эмч ч биш м�##� эмнэлэг бол анхдагч үндсэн мэргэжил шүү махыг мэднэ хянасаөр ч ирёэн

eej
eej
2 сар 11, 2022 18:57

NVC yamar muuhai um b...tanaihaas ondog tahiagaa avch hergeldg shdee

Зочин
Зочин
2 сар 11, 2022 19:02

1990 оноос хойш шулж мөлжиж эд мөнгө олохын тулд монгол хүн монголын дайсан болсон. Хорт хавдар зэрэг аюулт өвчнөөр монгол улс дэлхийн аварга болсон.

Ахмад
Ахмад
2 сар 11, 2022 20:22

ХМХ-ыг ГЕГ-ын харъяанд шилжүүлсний �##�даа гарч байна! Ингэж хүнсний бүтээгдэхүүнд тавигдах мэргэжлийн хян�##�т суларч тээвэрлэлтийн шаардлага хангаагүй зориул�##�тын бус хөлдөөгчгүй тээврийн хэрэгслэлээр махан махан бүтээгдэхүүн тээвэрлэснийг Монгол улс хүлээн авахын оронд буцаах ёстой байсан. Хилийн эрүүл ахуй х�##�двар хамга�##�лын хян�##�тыг бие даан ажиллуулах �######�шгүй шаардагатай Мэргэжлийн хян�##�тын Улсын байцаагч хүмүүс Га�##�ийн ажил хийхгүй, зөвхөн Хүн амын аюулгүй байд�##�д онцлон анхаарч ажиллах ёстой. Энэ эвгүй ээдрээтэй бүтцээ өөрчилж Хилийн эрүүл ахуй х�##�двар хамга�##�лын хян�##�тыг биеэ да�##�гаж ажиллуулахгүй бол хүн амын эрүүл мэндэд сөрөг олон эрсдэлтэй үйлдэл гарах болзошгүй аюулаас сэргийлэх нь чух�##� байна!

Зохиолч
Зохиолч
2 сар 11, 2022 20:57

Энэ17 чингэлэг гэдэг чинь Жонхуугийн юм шиг байна.

Зочин
Зочин
2 сар 11, 2022 22:21

Энэ Батмөнх �##�ь хэзээнийл нэг ийм новшийн юм хийдэг нөхөр шүү бас яааж яаваад энд шинэчихвээ

Зочин
Зочин
2 сар 11, 2022 22:35

Га�##�ийн ерөнхий газрын харьяа хян�##�т бол хян�##�т шүү дээ. Хаана харья�##�агдах нь сонин биш. Батмөнхөд хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин
Зочин
2 сар 11, 2022 22:57

empty

Last edited 3 Он Өмнө by Зочин
Зочинзочин
Зочинзочин
2 сар 11, 2022 23:45

Цэвэрлэгээний хортой бодисуудаас татг�##�змаар юмаа.хуурай комит, жовелсин.белизна-гаас татг�##�зь

Ганаа
Ганаа
2 сар 12, 2022 00:08

Үнэн зөв мэдээлэл өгөөч . Дандаа л хүн муулж хүнийг гүтгэж явах юм даа энэ Eguur.mn Ажлаа хийж байгаа хүмүүсийг зүгээр байлга Эрүүл ахуйн шаардлагад нийцэж байв�##� оруулж ирэх нь зөв шүү дээ. Махны үнэн нэмэгдэж буй энэ үед

Зочин
Зочин
2 сар 12, 2022 09:53

Aimaar yum daa.Mungu mungu geel negneesee tvrvvlen gvildeh nogod shig l. Archaagvi bvvr neeree heleh ug alga ….????????????????

zochin
zochin
2 сар 12, 2022 10:02

yaasan nuguu uuriiguu fseer mungu tuluud l ue ue magtan duuluulaad bdg Erdenechuluun zamiin uudiin mergejliin hyanaltiig ahlaad bj bga bizdee ene huuhen iim l hun poporchin reklamchin avligch l hundee

Зочин
Зочин
2 сар 12, 2022 11:26

Өө га�##�ь мэргэжилййн хян�##�т бүгд хахууль аваад л оруулсан байлгүй дээ тахианы мах ачсан 3-4 волво авто замаар явж бсан шүү Их мөнгө харуулв�##� нүдээ өхөөс буцахгүй болсон Монголын га�##�ь ХМХГазрын ажилчидыг ш�##�га Замынүүд МХГазарын нэг муу байцагч л Лаанд 200 тай шүү ц�##�ингаарай авлаа юу сайн ш�##�га

Зочин
Зочин
2 сар 12, 2022 12:25

Hiliin mergejluin hyanaltiig gaalitai negtgesenii gor garch ehelj baina daa yaanaa.

Зочин
Зочин
2 сар 12, 2022 12:39

Гадаа хасах хэмд хөлдөөд муудаагүй байх. Д�##�имдуулж хурааж устг�##�д оруулсан гээд өөсдөө аваад борлуулах биз.

иргэн
иргэн
2 сар 12, 2022 12:46

М�##�, ургамлын гар�##�тай бүтээгдэхүүнийг манайхаас өөр ямарч улс хил дээрээ шинжилгээ авч байж шаардлага хангасан бол нэвтрүүлдэг байхад, манайх бол шинжилгээгүйгээр улсын нийслэл рүүгээ явуулаад аж ахуйн нэгжүүд нь тараагаад авчихдаг завхарсан байдлаа болиулаасай. Хүнсний аюулгүй байд�##� �##�дагдчихсан юмдаа
#ЗасгийнГазар

Oyu
Oyu
2 сар 12, 2022 12:46

Хуулиа сахиж устг�##� хий.

Зочин
Зочин
2 сар 12, 2022 13:31

хурдан устга л даа. байлгаад байгаа нь нөгөө авилгаа хүлээж байгаа гэсэн үг үү

Зочин
Зочин
2 сар 12, 2022 13:49

Ил тод. Сайн байна.

зочин
зочин
2 сар 12, 2022 15:30

Гадаадаас тоног төх-мж оруулж,�##�дагд�##�тай компаниа барьцаанд тавьж зээл авч өмнөх зээлээ төлөх гэх мэт гадаад дотоодгүй өр зээлтэй ийм �##�дагд�##�тай ажиллаж байгаа компанийг нь барьцаанд авч зээл олгож төсөл хэрэгжүүлж байгаа мэтээр улсын хөрөнгийг үрэн таран хийгчдийг цөмий нь ш�##�гах хэрэгтэй.

COVID 19 ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ 15975115 Овог /Нэр:
COVID 19 ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ 15975115 Овог /Нэр:
2 сар 12, 2022 15:48

Нэгдсэн тогтолцоотрй хян�##�тыг тарааж хөнллөнгийн хян�##�тыг хүчгүй болгож бна. МХБ-ын ТА Саобар зөвлөлийн ш�##�гаач

Зочин
Зочин
2 сар 12, 2022 18:22

НВЦ-ын тахиаг битгий ав. Хор л зарж байгаа юм байна.

МХГ
МХГ
2 сар 12, 2022 19:33

Энэ тахианы мах хорт хавдар үүсгэж байгааг мэргэжлийн хүмүүс тогтоожээ. Болгоомжил монголчуудаа!

Иргэн
Иргэн
2 сар 12, 2022 19:58

Хилээр оруулсан, зөвшөөрөл өгсөн энэ гахайнуудад тэр махыг нь идүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2 сар 13, 2022 01:20

Ёстой солиорхиймаа нвц оросоос орж ирдэггүй юм уу

Ахмад настан
Ахмад настан
2 сар 13, 2022 05:48

Шинэ үйлдвэрлэсэн тахианы шаржигнуур махыг шараад өгсөн чинь хүүхэд хордсон байсан дэлгүүрт нь аваачиж өгсөн чинь гайхаад бид саяхан авсан гээд хугацааг нь заагаад гайхаад байсан ийм учиртай байжээ. Одоо үллэгдэлийг нь шинжилгээнд өгөх хэрэгтэй юм байна даа.муудсан хүнс санаатай оруулж ирж монголчуудыг санаатай хордуулах ажиллагаа байна гэж үзэж байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button