
Олимп бүрээр оросууд итгэл төгс, нүүр бардам очдог төрөл бол уран гулгалт. Пёнчанд Загитова яаж тасархай түрүүлсэн билээ. Энэ удаа Бээжингийн олимпод Камила Валиеваг ёстой шуугиулна, олимпын аварга болно гэж итгэл төгс байсан. Гэвч багийн төрөлд түрүүлснийх нь дараа түүнээс допинг илэрснийг зарлаж, бүх зүйл эсрэгээрээ эргэлээ.

Олон улсын шинжилгээний агентлаг (International Testing Agency) 15 настай Валиевагаас WADA (Дэлхийн допингийн эсрэг агентлаг)-ын хориглосон жагсаалтад багтсан триметазидин гэдэг бодис илэрснийг өчигдөр албан ёсоор мэдэгдэв. Улмаар орос уран гулгагчаас хориотой бодис илэрсэн нь тодорхой болсон юм. Үүний араас олон, олон асуулт ундрах нь.

Валиева олимпын өмнө, олимпын үеэр өгсөн шинжилгээ сөрөг гарсан. Түүнээс олимпын үеэр бус 2021 оны арванхоёрдугаар сарын 15-нд өгсөн шинжилгээнээс триметазидин илэрсэн. Энэ хариу яагаад ингэж удаж гарав. Үүнийг Оросууд, Валиева өөрөө мэдэж байсан эсэх олны анхаарлыг ихэд татаж байна. Оросууд хэчнээн сайн ундаргатай билээ. Валиевагаас допинг илэрснийг мэдсэн мөртлөө оролцуулсан гэдэг юу л бол. Түүнийг өнжүүллээ гэхэд оронд нь сойх тамирчин өч төчнөөн.
Тэгэхээр шинжилгээнийх нь хариу эерэг гарсныг Оросуудаас төдийгүй Валиевагаас нуусан байх магадлал өндөр талаар гадаадын хэд хэдэн сайтад онцолжээ.
Үүний сацуу WADA-гийн дүрмээр 16 нас хүрээгүй тамирчнаас допинг илэрсэн тохиолдолд нэрийг нь зарлахгүй байх журамтай. 16 нас хүрээгүй тамирчныг шийтгэх зохицуулалт байхгүй.
Ийм дүрэмтэй атал 15 настай Валиевагаас допинг илэрснийг ITA яагаад зарлав. Угаас допингын улмаас эрхээ хасуулсан Оросын тамирчдын нэр хүндийг унагаах, хорлохын тулд хэн нэгэн шинжилгээний хариуг албаар дарж байгаад, Бээжингийн олимпод зарласан уу. Үүгээр Валиеваг төдийгүй Орос улсыг, Оросын спортын салбарыг, тамирчдыг намнахыг оролдож байгаа юу.

Валиевагаас допинг илэрсэн гэх мэдээлэл эхлээд яагаад хэвлэлээр цацагдан, дуулиан дэгдээсэн бэ. Хэн ямар зорилгоор мэдээллийг задлав. 15 настай тамирчнаас допинг илэрлээ гээд зарласан, задласан нь өөрөө хууль бус. Ийм алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох эсэх ч мөн олны анхаарлын төвд байна.
Одоогоор Олон улсын олимпын хороо, Олон улсын тэшүүрийн холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлагаас ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгааг тодотгоё. ОУОХ Спортын арбитрын шүүх (CAS)-д гомдол гаргасан. Одоо CAS-ын шийдвэрээс бүх зүйл шалтгаална.

Одоогоор Валиеваг Бээжингийн олимпоос хассан, эрхийг нь түтгэлзүүлсэн ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа. Тэгэхээр “Бээжин-2022” олимпын ганцаарчилсан төрөлд өрсөлдөх эрх түүнд нээлттэй хэвээр. Олимпын ганцаарчилсан төрөл энэ сарын 15-нд болно. Тиймээс Валиеваг дараагийн төрөлд өрсөлдүүлэх эсэхийг дээрх хугацаанаас өмнө эцэслэн шийдэх, тодорхой болгох шаардлага гараад байгаа юм.
Дээр онцолсончлон Валиева Бээжинд ирээд, олимпын үеэр өгсөн шинжилгээнээс допинг илрээгүй. Үүний сацуу 15 настай. Журмаараа 16 нас хүрээгүй тамирчинд шийтгэл оноох ямар нэгэн зохицуулалт байхгүй. Нэгэнт олимпын үеэрх шинжилгээнээс допинг илрээгүй тул шууд амжилтыг нь цуцлан, эрхийг нь хасах эрх ОУОХ, WADA-д байхгүй гэнэ.
Одоо Валиевагийн сэтгэл зүй хүнд байгаа нь ойлгомжгүй. Ганцаарчилсан төрөлд өрсөлдүүллээ гэхэд 15 настай охин энэ их дарамтыг даван, өөрийгөө ялаад амжилт гаргана гэдэг бэрх. Өчигдөр бэлтгэлийнхээ үеэр гурван удаа унасан нь Валиева ямар их дарамтанд байгаагийн илрэл.

Бэлтгэлийн дараа сэтгүүлчид бүчин, “Daily mail”-ын сэтгүүлч бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл гал дээр тос нэмж орхилоо. Хүрмээрээ нүүрээ халхлаж явсан түүний дэргэд дасгалжуулагчдаас нь хэн ч байсангүй. Энэ мэт зүйлс түүнд улам их дарамт болох нь ойлгомжтой.

Валиева Бээжингийн олимпын ганцаарчилсан төрөлд өрсөлдөх эсэх төдийгүй түүний карьер хэрхэн үргэлжлэх, алдар суу нь хаа хүртэл үргэлжлэх нь CAS-ын шийдвэрээс шалтгаалах нь.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ охин ёстой хөөрхөн юм аа хайран тхмирчин
Оросууд хайран охиноо наадчихлаа
Монголын шинж тэмдэг илрэх болох нээ
Жаахан амьтныг яагаад бгаа юм бэ өмнөөс нь нулимс гараад бна насанд хүрсэн бол хамаа алга алгын чинээ юугаа мэдэхгүй ариун охин юм шүү дээ одоо больцгоо дэлхийн хүмүүс болон манай хүмүүс
ER N BOL ULS TUR GEDEG IIM L BUZARSHDEE...NAS HAMAAGUI ENE JOOHON OHINOOR L SUGEER L MAHNII MASHIND HIIGEED L ERGUULJIINESHDEE...
Bavjiimaar goyo amitan daa
Спортыг ингэж л улстөржүүлж бгаам даа энэ тамирчин Оросоос өөр улсынх бсан яах ч үгүй өнгөрөөх блаа
Насанд хүрээгүй нялх хүүхдийг ингэж хүнд байдалд оруулж сэтгэл санаагаар унагаж байгааг эсэргүүцэж байна. Хүн төрөлхтөний эв нэгдлийн билэгдэл олимпын наадам гэж харж байтал 15 хан настай хүүхдийн амжилтыг үгүйсгэх нь ямар зорилго агуулга агуулаад байнаа .
Олимпийн үеэр авсан шинжилгээнд сөрөг гарсан . Тэмцээнээ үргэлжлүүлэх ёстой.