Нийгмийн

Т.Баярхүү: Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлахгүй

Өнөөдөр УОК, Засгийн газар хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Харин УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү боомт болон гадаад улсаас Монгол улсад ирсэн иргэдийн тусгаарлалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрөөс цар тахалтай холбоотой бүх хорио, хязгаарлалтыг цуцалсан. Гэсэн хэдий ч боомтын орчимд улбар шар түвшинг баримтлагдана. Төрийн албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Бид 2021 оны тавдугаар сараас эхлэн үе шаттайгаар хил гаалиа нээсэн. Монгол Улсад гадаадын иргэн зорчихын тулд сөрөг гэсэн шинжилгээний хариутай байхад л болно. Түүнчлэн монгол улсад үнэ төлбөргүй вакцин хийлгэх боломжтой. Мөн гадаад улсаас ирсэн иргэдийг гурван өдөр тусгаарладаг байсан журмыг цуцалсан. Энэ нь албан ажил болоод аялах зорилгоор Монгол Улсыг зорьж буй иргэдэд хүндрэлтэй байсан. Тиймээс гадаадын иргэдийг тусгаарлахгүй.

Манай улсад Омикрон хувилбарын BA-1 хувилбар тархаад байсан бол халдварын давлагаа үндсэндээ буурч байна. Нэгдүгээр сарын дунд үетэй харьцуулахад 50 орчим хувиар багассан. Гэсэн ч иргэд амны хаалтаа зүүж, гараа тогтмол ариутгах, агаар сэлгэлт хийж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ халдвараас хамгаалаарай" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зам барилын ажил эрхэлдэг гадаад иргэдийг оруулж дутуу орхисон хүлээгдэж буй ажлуудыг нь дуусгах талаар холбогдох арга хэмжээг авах жнь: Орон сууц

Холбоотой мэдээ

Back to top button