НийгмийнУЛС ТӨР

ТАНИЛЦ: Гол шийдвэр гаргагч ТУЗ болон зээл авсан компаниудын ХАМААРАЛ

Монгол Улсын Хөгжлийн Банкны нийт активын 55.4 хувь нь чанаргүй зээл ангилалд багтаж, 1.6 их наяд төгрөг эргэн төлөгдөөгүй байгаа билээ. Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй 26 компанийг эхний ээлжинд шүүхэд өгсөн. Цаашлаад нийт 69 компани “найдваргүй зээлдэгч”-ийн жагсаалтад багтсан агаад тэдгээр аж ахуйн нэгжийг шүүхэд өгч, авсан, өгсөн хүмүүсийг нь АТГ-аар шалгуулж байгаа аж.

Хөгжлийн банкаас зээл гаргах эрх мэдлийг ТУЗ, түүний бүрэлдэхүүн шийдвэрлэдэг гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаад Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга нарын зээл олгосон компаниудын хамаарлыг хүргэж байна.

НЭГ: 2014-2016 ОНЫ ХОРООНД ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУЗ-ИЙН ДАРГА Б.ШИНЭБААТАРЫН ЗЭЭЛ ОЛГОСОН КОМПАНИУДЫН ХАМААРАЛ

Тухайн үеийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүн

Зарим зээлийн улс төрийн хамаарал, логикууд

“Кью Эс Си”: Сахал Д.Эрдэнэбилэгийн хамаарлууд

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийнх гэгддэг эл компани 2014.03.12-ны өдрийн шийдвэрээр зээл авсан. Энэ үед Хөгжлийн банкны ТУЗ-ийг Д.Эрдэнэбилэгийн хүн болох Б.Шинэбаатар ахалж байв. Б.Шинэбаатар нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь монголын талд шилжихэд Сангийн яаманд өмчийн асуудал эрхэлсэн даргаар ажиллаж байгаад тус үйлдвэрт дэд захирал болж, Х.Бадамсүрэнгийн хамт 4.7 тэрбумын пентхаус авсан нь илчлэгдэж байсан түүхтэй нэгэн юм.

Тус зээлийг олгох шийдвэрийг “Кью Эс Си”-тэй ойр харилцаатай явж ирсэн эдийн засагч Ч.Отгочулуу, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүнд Зам тээврийн яамны ТНБД асан Б.Батзаяа, өнөөгийн Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн багтаж байсан нь анхаарал татсан өнцөг юм. Учирлахад, уг зээлийн төлөлт удааширч гацсан нь УИХ-ын 23-р тогтоолын суутгал хийх агуулга ажил болж яваагүйтэй холбон тайлбарлаж буйг энд зориуд онцолж байна.

Капитал банк, Бэрэн групп, Чингис хаан банк: Т.Бадамжунай, М.Энхболд нарыг түшигчид

"Бэрэн" группийн захирал Б.Мөнхтөр нэгэн үес МАН-ын нууц ноёнтон Т.Бадамжунайгаас огт салахгүй зүүгдэж явсаар, төрийн томоохон зээл, хөтөлбөрүүдэд хамрагдсан түүхтэй. Харин Капитал банк УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагаар дамжин, М.Энхболдтой холбогддог. Чингис хаан банкны Ш.Бүтэд тэргүүтэй хувьцаа эзэмшигчид нь мөн л Т.Бадамжунай, М.Энхболд нартай ойр харилцаатай явж ирсэн. Морь уях хоббигоороо Т.Бадамжунай, М.Энхболд нартай нэгдэж ойр явдаг байсан дэд сайд асан Ш.Лхамсүрэн нь Ш.Бүтэдийн төрсөн дүү юм.

ТОСК: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарлууд

Б.Шинэбаатар ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа ТОСК-т олгосон зээл хамгийн хэмжээний болоод хамгийн чанаргүй нь болчхоод байна. Хөгжлийн банкны зээлд ихээхэн жин дарж байна. 2015 онд ТОСК Хөгжлийн банкнаас “Шинэ яармаг” орон сууны хороолол барих төсөл нэрээр 142 тэрбум төгрөг авсан байдаг. Эл зээлийг авсан цаад эзэн “Юнайтэд прожект групп”-ийн Ц.Ууганбаяр. Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх. Б.Шинэбаатарыг ТУЗ-ийн даргаар ажиллаж байх энэ үед хамт ажиллаж байсан нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн Б.Махбал Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн байсан. Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэж цоллуулдаг билээ.


ХОЁР: 2016-2018 ОНЫ ОНЫ ХООРОНД ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУЗ-ИЙН ДАРГА Б.ДААЖАМБЫН ЗЭЭЛ ОЛГОСОН КОМПАНИУДЫН ХАМААРАЛ

Тухайн үеийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүн

Зарим зээлийн улс төрийн хамаарал, логикууд

"Монгол драй милк", "Бэрэн" групп: Ж.Эрдэнэбат, Т.Бадамжунай нарын нөлөөлөл

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат "Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнэтэй найз нөхдийн харилцаатай бөгөөд тэд 1 сая төгрөгөөр уул уурхайн лиценз дамнан зарсан хэрэгт хамт орооцолдсон түүхтэй. Хөгжлийн банкны ТУЗ-ийг ахалж байсан Б.Даамжамба нь Ж.Эрдэнэбатын ойрын хүн юм. Ийм сүлжээсээр Х.Бат-Эрдэнэ зээл авч, зориулалтын бусаар хэрэглэсэн гэгдэж байгаад сая төлсөн билээ. Мөн алдарт "Бэрэн" групп Б.Даамжамбын үед дахин зээл авсан нь Б.Мөнхтөр МАН дахь томчуудын нөлөөгөө ашигласан логик харагдана.

Изинис Эйр Вэйс ХХК: УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир, Л.Хурц нарын хамаарал

“Изинис эйрвэйз” ХХК Хөгжлийн бакнаас 28,1 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компани нь УИХ-ын гишүүн асан Б.Элдэв-Очирын эзэмшлийнх гэдгийг олон нийт эчнээ мэддэг. Одоогоор тус компанийг Б.Элдэв-Очир гишүүний охин Золзаяа, Т.Эрдэнэ нар эзэмшдэг. Нөгөө талаас "Изинис Эйр Вэйс"-ийн нууц эзэн ТЕГ-ын дарга асан Л.Хурц гэдэг нь нууц биш болсон. Худ ураг барилдсан тэдний аль алинд нь эл бизнес нь харъяалагдан хэлэгдэж байдаг.


ГУРАВ: 2018-2019 ОНЫ ХООРОНД ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУЗ-ИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙН ЗЭЭЛ ОЛГОСОН КОМПАНИУДЫН ХАМААРАЛ

Тухайн үеийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүн

Зарим зээлийн улс төрийн хамаарал, логикууд

Түгээмэл түмэн хишиг ХК: УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал

УИХ-ын гишүүн асан А.Сүхбатыг 800 сая төгрөгийн ЖДҮ авахад дагаж явсан “Түгээмэл түмэн хишиг” компани Хөгжлийн банкны зээлээс ч хоосон хоцорсонгүй. Тус компани 2020 онд Хөгжлийн банкнаас 18.5 тэрбумыг авсан бөгөөд нийт төлөх зээлийн хэмжээ 23 тэрбумд хүрээд байгаа юм. Компанийн гүйцэтгэх захирлаар Гантөмөрийн Буяндэлгэр гэх нэр бүртгэлтэй байгаа. Тодруулбал, А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр юм.

Хатант интернэшнл ХХК: Хөгжлийн банкны дэд захирал Чойжилжалбуу өөрөө зээлдэгч

Хөгжлийн банкны дэд захирал хүртэл өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх кейс байна. Б.Чойжилжалбуу дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байхдаа “Хатан интернэшнл” ХХК, “Болор шүр” ХХК зэрэг ойрын хүмүүсийнхээ хамаарал бүхий аж ахуй нэгжүүдэд их хэмжээний зээл гаргаж өгсөн гэгдэж байгаа аж. Тус компанийн захирлаар Д.Ганбат, Б.Баярмаа нар бүртгэлтэй байна.


Бидний өмнө нь бэлтгэн хүргэсэн

Гол шийдвэр гаргагч ТУЗ: Чанаргүй, өндөр дүнтэй зээлүүдийг Б.Шинэбаатар, Б.Даажамба нар олгожээ контентийг ЭНД дарж уншина уу


АНАЛИЗ: Улстөрчид 10 жил нийлж ТОНОЧХООД, "Болохоо байсан" шүглийг ЯАГААД өөрсдөө үлээв контентийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-02-16 08:39

Сонин л юм. Саяхан Содбаатарын хамаар�##� бүхий НБҮ ч билүү нэг компани бичигдээд байсан таг �##�га болдог гэнээ. Ингэж өөрсдийгөө суг�##�аад байх юм байхдаа.

Зочин
Зочин
2022-02-16 08:46

Чоыжилс�##�бууг ш�##�гаач ээ

Зочин
Зочин
2022-02-16 08:48

Цайчихсан ТУЗ

TOCK
TOCK
2022-02-16 09:00

TOCK gej yostoi toriin ner barisan luivariin company baih shigee

Зочин
Зочин
2022-02-16 09:08

pee zevuun map bn shd ee . hogijn garuud deeguruee huivaldan mongo iddeg huvaaj iddeg bh n..

Зочин
Зочин
2022-02-16 09:18

Энэ харин болж байна

Зочин
Зочин
2022-02-16 09:24

Bugdiig n sain shalgaachee

Зочин
Зочин
2022-02-16 09:25

hyatad shig tsaazalchdag bol ch Mongol hogjinodoo

Зочин
Зочин
2022-02-16 09:26

yamar aimar tsaitsiinbee

Зочин
Зочин
2022-02-16 09:26

Эгүүрийн энэ том том нийтлэлүүд та�##�агдсан шүү

Зочин
Зочин
2022-02-16 09:28

araichdee

Zochib
Zochib
2022-02-16 09:37

Shuumjlel bicheed bgaa humuus uursduu neg udur ersdel gargaj hun tsalinjuulj uzsen bolovuu?

Зочин
Зочин
2022-02-16 10:45

ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ ТӨРНИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОВШ, БАТЗАНДАН ХУЛХИЙН ГӨЛИЙСӨН АХ ЛУЙВАРЧИН ЧИМЭЭГҮЙ ДЭЭРЭМЧИН БАТ-ЭРДЭНЭ ГЭЭД ГӨЛГӨР БАЙНГА Л ТУЗ-Д НЬ БАЙСАН БАЙЖ ТААРАХ ЮМ_ ТЭГСЭН МӨРТЛӨӨ ЕР БИЧИГДЭХГҮЙ АРААР НУУГДЁИХИЙН ЯМАР УХААНТАЙ ЮМ БЭЭ

Зочин
Зочин
2022-02-16 10:53

Даажамба их тогложээ

Зочин
Зочин
2022-02-16 10:53

Бхтзандангийн ах Бхт Эрдэнэ бжээ

Эрээ цээр
Эрээ цээр
2022-02-16 17:13
Reply to  Зочин

АХЫНХАА БУЛГАЙГ ХАМГААЛЖ ДАНДАА УЛС ТӨРИЙН ШАНТААЖ ХИЙДЭГ НОВШ Ш ДЭЭ. АХ ДҮҮСЭЭРЭЭ ХУЙГААХАА УВАЙГҮЙ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХИЙДЭГ Л ГЭЖ НАДУУР ЯРЬДАГ ЮМ

Д.Баярсайхан
Д.Баярсайхан
2022-02-16 12:48

Улсын хөгжлийг хойш татсан төрд бүү орйтуул, АТГ ш�##�гаад хуулийн хариуцлага үүрүүлнэ гэдгийг иргэд олон нийт харж байгаа.

тогтох
тогтох
2022-02-16 14:11

Энэ Эрдэнэбилэг Бадамжунай гэж хоёр хүнд л гол нь байнааа даа бүх зангилаа энэ2 байгаам шигээ ёстой төмсөгдөнө гэдэг чинь энэ үү

мЭДЭХ ҮҮ?
мЭДЭХ ҮҮ?
2022-02-16 17:23
Reply to  тогтох

МУУ НЭРТ БАДАМЖУНАЙГААР "ЗҮҮНИЙ ХҮЧНИЙ " ТУХАЙН ҮЕИЙН ТЭРГҮҮН ЗАХИАЛЖ ӨНӨӨДРИЙН БАДАМЖУНАЙД ТОХООД БАЙГАА ХЭРЭГ ГЭГЧИЙГ ХИЙЛГҮҮЛСЭН БАЙДАГ ЮМ . тИЙМ Ч УЧРААС ХҮҮК ЭНЭ ТАЛААР ГАНЦ ҮГ ГАН ХИЙЖ ЧАДДАГГҮЙГЭЭР БАРАХГҮЙ "БИ ТАНЫГ ХАМГААЛЖ ДИЙЛЭХГҮЙ ТУЛ ТА ГАДАГШ ГАР ГЭЖ ЗӨВЛӨЖ БАЙСАН УДААТАЙ.ТЭР ЗӨВЛӨМЖ ДАГУУД БАДАМЖУНАЙ ГАДАГШ ГАРЧ ОДОО ХЭР НЬ ОРОНДОО ИРЖ ЭЛГЭН САДАНТАЙГАА УУЛЗЭЖ ЧАДАХГҮЙ ГАДААДАД БАЙГАА

Эрээ цээр
Эрээ цээр
2022-02-16 17:10

хАМГИЙН ОЛОН ЗЭЭЛ ОЛГОСОН ҮЕ НЬ МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ,Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ХААНЧЛАЛЫН ҮЕД ОРГИЛ ҮЕ НЬ ТОХИОЖ ХАРАГДЛАА

Зочин
Зочин
2022-02-16 18:49

Яадагч байсан энэ бүх хариуцлагагүй замбараагүй байд�##�д оруулж эрх чөлөө ардчил�##� гэж хуц�##�дан хөдөөний золбин �########�нуудыг хотоор нэг дүүргэсэн үхэж д�##�д орсон ардчилсан нам, ардчил�##� бүх зүйлд буруутай. Энэ компаниудын эздийг их мөнгө зээлсэн дара�##�лаар нь баривчлан буудаад эхэлбэл муу шун�##�ын хар туламнууд авсан мөнгөө төлж л таарна ш дээ.Хүний эрх ардчил�##� гэж хуц�##�дахаа больж Монгол улсын эрх ашиг гэж ярих цаг болсон.

Зочин
Зочин
2022-02-16 18:52

Ардчилсан намын үхээрүүд болох Д.Эрдэнэбат, Х.Баттулгын тойрон хүрээлэгчдийн авсан зээлүүд яагаад гарахгүй байна аа.Муу үхэж д�##�д орсон ардчилсан намынханг хядах юм сан.

Bid
Bid
2022-02-16 19:36

Хулгайчуудыг бүгдийг нь зогсоож байгаад буудах юмсан холоос ч байсан хамаагүй ээ төр нь дийлэхгүй бол нэгдэж нийлээд мөнгөтөй монголоо гэсэн нэг нь дэмжээд сайхан буудаад буудаад явчих юмсан саыхан цэгцрэнэ дээ

Zochin
Zochin
2022-02-17 03:54

MAN- 30,0 tervumin bondin tuhai tag! Erunhilugchig holbootoi gd vaisn uy bolchih woo

Зочин
Зочин
2022-02-17 06:44

БЭРЭН группийн Мөнхтөр чинь 60 тэрбумын Бадамжунай, М.Энхболд нартай хуйвaлдахаас гадна Бат-Үүл түүний дүү Батхүү нартай холбогддог. Батхүү 26 сая доллар зээлж, Эрдэнэтийн 49 луйварт хөрөнгө оруулсан байдаг. Хурцын Изинис, Х.Баттулгын Пирамид Орд, сахaл Эрдэнбилэг, Элбэгдоржийн КьюЭсСи, Бямбацогтын Вестерн холд, Отгонбаярын Мондулаан Трэйд гээд л авилгач ААН хөвөрч байна даа. Эдэнд зээл өгсөн ТУЗ -ийн гишүүд дотор олон хүний нэр дутуу байна. АН-ын Отгочулуу, aлуурчин Махб�##�, ХҮН намын Найдaлаа, МАН-ын Янгугийн Содбаатарын ах Янгугийн Сод-Эрдэнэ гээд луйварчид бас хариуцлага хүлээх ёстой.

Зочин
Зочин
2022-02-17 08:12

batzandangiin ah bas tuluulun usirsah zuvluld ni orj shiidver gargasan baih um getel dandaa ymnii araar hulgaich shig uldeed baihiin

Зочин
Зочин
2022-02-17 08:13

зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга ж:бат-эрдэнэ гэж мөн үү?

Зочин
Зочин
2022-02-17 08:13

ТЙИМ ЭЭ ТИЙМ НЭГМУУ ХУВАЛЗ БАЙДГИЙН

Иргэн
Иргэн
2022-02-17 08:18

Улс эх орныхоо хөрөнгө мөнгийг тонож хулгайлсан бүлэг хулгайч нартаа улсыг хохиролгүй болгож хуулийн хатуу арга хэмжээ авах ёстой !

зочин
зочин
2022-02-17 08:51

элэнцгийнх нь банкир бизнесмэн шаркууд байхав.тонон дээрэмдэгсдийн нэгдэл.

Зочин
Зочин
2022-02-17 10:11

Угаасаа ТУЗ чинь захи�##�га л биелүүлдэг байх аа

Холбоотой мэдээ

Back to top button