УЛС ТӨР

Гол шийдвэр гаргагч ТУЗ: Чанаргүй, өндөр дүнтэй зээлүүдийг Б.Шинэбаатар, Б.Даажамба нар олгожээ

Хөгжлийн банкийг тонон дээрэмдэгчдийн асуудлыг долоо хоног, нэг сар яриад орхиж, мартаж болохгүй. Нөгөө сэдвээр дарж бүдгэрүүлж болохгүй. Яагаад гэвэл улс орноо маш зэвүүнээр, хуулийн аргаар соёлтойгоор дээрэмдсэн эл асуудал эцэстээ та бидний халааснаасаа төлж буй татвартай холбогдох учраас тэр.

Хөгжлийн банкнаас зээл гаргах үе шат хэрхэн явагддаг байв.

Нэгдүгээрт, Хөгжлийн банкны Бодлогын зөвлөл зөвлөмж гаргаж Засгийн газарт хүргүүлнэ

Хоёрдугаарт, Засгийн газар тогтоол гаргана

Гуравдугаарт, Хөгжлийн банкны ТУЗ зээл олгох шийдвэр гаргана

Дөрөвдүгээрт, Банкны зээлийн хороо зээл олгох шийдвэр гаргана

Тавдугаарт, ТУЗ-ийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээ байгуулагдах процесс өрнөнө

гэсэн үе шаттайгаар зээл олгогдох тогтоол УИХ-аар гарч байсан. Үүнээс харахад зээл гаргах хамгийн гол шийдвэрийг ТУЗ гаргадаг байсан нь тодорхой харагдаж байна. Ямар сайндаа л “Томоохон хэмжээтэй зээл гаргуулахдаа ТУЗ-ийн гишүүдэд тус бүр 40 мянган ам.доллар тараалгаж, арилжааны банкаар дамжуулан угаасан” гэх аман яриа гарч байхав. Тэгэхээр эндээс "Хөгжлийн банк"-ны үе үеийн ТУЗ-д ямар хүмүүс байв гэдэг нь анхаарал татах юм.

Засгийн газраас ЗГХЭГ-ын харьяанд байсан Хөгжлийн банкийг Сангийн яам руу шилжүүлэх тогтоолыг баталсан. Ингэснээр Хөгжлийн банк Сангийн яамны шууд удирдлагад шилжсэн юм. Сангийн сайдын мэдэлд ирсэн гэсэн үг. Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага ТУЗ. ТУЗ нь есөн гишүүнтэй бөгөөд тэдний дөрөв нь хараат бус гишүүд. Доор нэгбүрчлэн харуулъя.

-ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЕ ҮЕИЙН ТУЗ-ИЙН БҮТЭЦ, ОРОН ТОО-

Хөгжлийн банкны үе үеийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн ЗТЯ-ны Б.Махбал, Х.Баттулгын хамаарал бүхий Б.Батзаяа, Одоогийн ХҮН-намын Б.Найдалаа гэх зэрэг олон сонин хүмүүс багтаж ирж.

-ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЕ ҮЕИЙН ТУЗ-ИЙН ДАРГА НАРЫН УЛСТӨРИЙН ХАМААРАЛ-

Хөгжлийн банкны тухай хуулийн 19.3-т "Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар томилно" гэж заасан байдаг. Тус банкны ТУЗ-ийн үе үеийн дарга нарыг 03 буюу Ерөнхий сайд нар, Сангийн сайд нар нөлөөлөл үзүүлэн томилдог байсан гэж харагдахаар. Улмаар ТУЗ-ийн дарга, гишүүн болгон томилсон субьект нь чиглэл өгсний дагуу зээл гаргаж үйлчилдэг ч байсан дүр зураг өдгөө тодорч буй. Хөгжлийн банкны ТУЗ-ийн ДАРГА НАР чухам хэн байв, тэдний улстөрийн хамаарал ямар байв.

Фортуна Н.Батбаярыг Эдийн засаг, хөгжлийн яамны сайд байх үед Хөгжлийн банкны даргаар Н.Мөнхбат, ТУЗ-ийн даргаар Б.Шинэбаатар томилогдон ажиллаж байв. 

Б.Шинэбаатарыг шууд утгаар нь Эдийн засаг, хөгжлийн сайд асан Фортуна Н.Батбаярын хүн гэдэг. Тэрбээр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаас гадна “Магнай Трейд” ХХК-ийн захирлаар, Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД-аар, Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого хяналтын газрын даргаар, "Эрдэнэт Үйлдвэр"-ийн тэргүүн дэд даргаар тус тус ажиллаж байсан. Тэрбээр, 49 хувийн талаас томилогдсон.  Тодорхой хэлбэл, 2016.06.28-нд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн асуудлаар мэдээлэл хийхийн өмнөх өдөр буюу 27-нд Сангийн сайд Б.Болор нууц тушаал гаргаж үйлдвэрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд төрийг төлөөлөн оролцох төлөөлөгчөөр түүнийг томилж байв. Түүнээс гурван сарын дараа буюу 2016 оны есдүгээр сард Ц.Нямдорж ТУЗ-ийн эрх мэдлийг үндсэндээ 49 хувийг худалдан авсан талд шилжүүлсэн талаарх баримтыг олон нийтэд ил болгож байв. Ингэж "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Ч.Ганзориг нар баривчлагдан бужигнахад Б.Шинэбаатарыг ч мөн баривчлагдсан гэх мэдээллүүд хөвөрсөн ч ажлаа хийсээр үлдэж байгаад 2018 онд чөлөөлөгдсөн байдаг. Чөлөөлөгдсөний дараа түүний Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнтэй нийлж авсан үнэтэй хаусны баримт дэлгэгдэж байсан юм. Төрд нилээдгүй олон ч, өндөр ч албан тушаалууд хашиж явсан намтартай нэгэн.

Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хөгжлийн банкны даргаар Б.Батбаяр, ТУЗ-ийн даргаар Б.Даажамба томилогдон ажиллаж байв.

Б.Даажамба нь ЗГХЭГ-ын дэд даргын албыг хашиж байхдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар томилогдсон. Тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийн хүнээ оруулж ирсэн гэгддэг. Тэрбээр УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан А.Базархүүгийн хүү. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Б.Даажамба нь Сангийн яаманд мэргэжилтнээс газрын дарга хүртэл арав гаруй жил ажилласан, ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар хүртэл ажиллаж. Ер нь төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Үеийнхэн, яамныхан дундаа “гайгүй сайн” гэж үнэлэгддэг нэгэн аж.

Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар Г.Занданшатар нарын үед Хөгжлийн банкны даргаар Г.Амартүвшин, Н.Мөнхсүх нар ажиллаж байсан. Харин эл хоёр даргыг солигдоод эзгүй байх завсарын үед ТУЗ-ийн даргаар М.Баярмагнай ажиллаж байв.

М.Баярмагнай нь УИХ-ын дарга Г.Занданшатартай нэг нутгийнх. Энэ утгаараа нутгийн сайн дүү гэх нэршлээр улстөрийн хүрээнийхэн дундаа яригддаг. Тэрбээр Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргаас өгссөн улстөрийн намтартай. УИХ-ын дарга өөрийн харъяаны ЗГХЭГ-т бүр дэд даргын албанд хүртэл нь аваачиж яваад 2020 оноос Эрчим хүчний дэд сайдын албанд томилсон байдаг. Мөн Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, БОАЖЯ-ны Тѳрийн захиргаа, удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан юм. Улсад 22 жил ажиллаж яваа ажээ.

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд 2020-2021 онд Хөгжлийн банкийг Н.Мөнхсүх, 2021 оноос Н.Мандуул удирдаж, ТУЗ-ийн даргаар С.Наранцогт ирсэн байдаг.

С.Наранцогт нь шууд утгаараа Ч.Хүрэлбаатарын хүн гэгддэг. Ч.Хүрэлбаатарыг Сангийн яамыг толгойлж байх цагт тус яаманд томорсон. Тус яамны газрын даргаас Төрийн нарийн болж дэвшсэн. Сангийн яам, БСШУЯ, Хөдөлмөрийн яаманд газрын даргын албыг хашсан. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байв.Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр өмнө нь ч ажиллаж байсан нэгэн юм.

-ТУЗ-ИЙН ДАРГА Б.ШИНЭБААТАР, Б.ДААЖАМБА НАРЫН ҮЕД ХАМГИЙН ИХ БУЮУ "ЧАНАРГҮЙ" ЗЭЭЛҮҮД ГАРЧЭЭ-

Хөгжлийн Банкны 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээлээс гадна 836.6 тэрбум төгрөгийн зээл "Зөрчилтэй" байна. Харин 551.7 тэрбумын төгрөгийн зээл нь "Хэвийн" гэсэн ангилалд байна.

Хөгжлийн банкны зээл олголтын асуудлыг ерөнхийдөө 2017 оноос ӨМНӨ ба ДАРАА гэж хуваагаад байгаа. Учир нь "чанаргүй" буюу одоогийн хүндрэл үүсгээд буй зээлийн дийлэнхийг 2014 болон 2017 онд олгосон бол "зөрчил үүссэн" зээлүүдийн олгосон хугацаа мөн 2014 болон 2018 онд хамаарч байна. Багцалж харвал 2012-2016 онд өндөр өсөлттэй олон зээл гаргаж байсан. Харин 2018 оноос хойш олгосон зээлүүд "Хэвийн" ангилалд орж эхэлжээ.

Хөгжлийн банкнаас нэрлэсэн 26 чанаргүй зээлдэгчийн долоо нь АН-ын үед, үлдсэн 19 нь МАН засаглах үед олгогдсон. Ингэхдээ М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын томилсон Б.Батбаяр захирлын үед дээрх 19 зээл гарчээ. Мөн зээл нь төлөгдөхгүй зогсож, шүүхэд нэхэмжлэл гаргахаар хүлээгдэж буй 17 компанийн ес нь Б.Батбаяр захирлын үед, бусад нь 2-3 захиралд хамаарч байгаа нь анхаарал татаж байна. Харин ихээр олгосон чанаргүй зээлүүд аль ТУЗ-ийн даргын үед хамаарч байж вэ гэдэг асуудал. Дээр өгүүлсэнчлэн 2014-2016 онд буюу Б.Шинэбаатарын үед хамгийн том, хамгийн чанаргүй зээлүүд гарч байж. 2014 онд "Чанаргүй" актив хамгийн өндөр буюу 562 тэрбум төгрөг байгаа бол 362.3 тэрбум төгрөгийн зээлд зөрчил үүсчихсэн байгаа юм. Б.Шинэбаатар “QSC”-д, “Хөтөл”-д дахин дахин зээл олгосон байх жишээтэй.

ИНФОГРАФИК: Нийт зээлээс хамгийн их болон чанаргүй зээл олгосон ТУЗ-ийн дарга нарыг огноогоор нь харьцуулсан байдал

-ТУЗ-ИЙН ДАРГА НАРЫН ЦАЛИНГИЙН ЗАРДАЛД ЖИЛД 65 САЯ ГАРУЙ ТӨГРӨГ ЗАРЛАГАДДАГ-

ТУЗ-ийн хараат болон хараат бус гишүүдийн цалингийн зардалд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулагддаг. Тухайлахад, 2012-2015 оны хооронд ТУЗ-ийн нэг гишүүн сард 600 мянган төгрөгийн цалин авдаг байв. Наймаас есөн гишүүн сард 5,4 сая төгрөг, жилд 64,8 сая төгрөг зарцуулдаг байна. Их наядаар хэмжигдэх зээлийг урсгаад алдчихсан дарга нар далан саяыг цалинд аваад байдаг дүр зураг нэг ийм. Зөвхөн ТУЗ-ийн хэмжээнд дурдахад л шүү дээ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хөгжлийн банк улс дотор хуульгүй улс байгуулчихсан мэт байж. Өөрөөр хэлбэл, хяналтгүйгээр дураар авирлах үүд хаалгыг бүх төвшинд цэлийтэл нээж байгаад ажилласан дүр зурагтай. Тэд бол энэ банкны үйл ажиллагаа хэвийн явж байгаа эсэхэд хяналт тавих гэж улсаас томилогдсон албан тушаалтнууд. Гэтэл өөрсдөө хуулийг гууль болгож, хүссэн болгоноо хийх бололцоог гүйцэтгэх удирдлагад олгосоор байсны үр дүн энэ их хэмжээний зээлийн алдагдал гарч өдгөө их наядын хэмжээнд тоологдох мөнгөөр тоглочихоод сууж байгаа нь энэ.


Бидний өмнө нь нийтэлсэн АНАЛИЗ: Улстөрчид 10 жил нийлж ТОНОЧХООД, "Болохоо байсан" шүглийг ЯАГААД өөрсдөө үлээв контентийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-10 08:43

Жинхэнэ сүйрэл үүсгэсэн хүмүүс шүү

Зочин
Зочин
2022-02-10 08:43

Бүгд дээрээсээ да�##�гавартай ажилласан

Зочин
Зочин
2022-02-10 09:29

Энэ хүмүүс хамгийн но-той

Зочин
Зочин
2022-02-10 09:30

Занданшатөр Оюун Эрдэнэ нар өөрсдөө ийс зээл гарга гээд ТУЗ-д ннь чиглэл өгөөд сууж байдаг байсан

Зочин
Зочин
2022-02-10 09:47

Жэнкогын цэргүүд их үүрэг гүйцэтгэжээ

Zochin
Zochin
2022-02-10 19:57
Reply to  Зочин

УЙДДАГҮЙ ЮМ УУ:
ПЯНЗАА СОЛИОЧ, МАНГАРАА

АРД ТҮМЭН
АРД ТҮМЭН
2022-02-10 10:09

ХЭРВЭЭ ШУДРАГА ЁС ХАРИУЦЛАГА ЯРЬЖ БАЙГАА БОЛ БАРЬЦААГҮЙ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ГАРГАХ ШИЙДВЭРИЙГ ТУЗ-ИЙН ХУРАЛ ДЭЭР ХЭН ХЭН ГЭГЧ ТУЗ ГИШҮҮН САНАЛ ӨГЧ ЗӨВШӨӨРСНИЙГ НЬ ОЛЖ ТОГТООГООД АРД ТҮМЭН, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР АВИЛГАЛ АВЧ ШИЙДВЭР ГАРГАСАН ТУЗ ГИШҮҮДЭД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ДАХИН ИЙМ ХЭРЭГ ГАРГАХГҮЙН ТУЛД ДАРАА ДАРААГИЙН ТУЗ ГИШҮҮДЭД САНУУЛГА БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ АВАГЧААС ТУЗ ГИШҮҮД АВИЛГАЛ АВАХГҮЙГЭЭР ЗЭЭЛ ӨГӨХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАХГҮЙ. АВИЛГАЛ АВЧ Л ИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАН БАЙГАА НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ ЗҮЙЛ. ЧАНАРГҮЙ ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ҮЕИЙН БҮХ ТУЗ ГИШҮҮДИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ЧИНГИС БОНД БОЛОН БУСАД БОНДНЫ ТӨЛБӨРТ НЬ ӨГ. НИЙГМИЙН ТУСТАЙ ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭЖ АВИЛГАЛД АВСАН МӨНГИЙГ НЬ ТӨЛҮҮЛ.

Зочин
Зочин
2022-02-10 10:30

Ee yag TUZ g humuus er durdahgui baisan um. Hamag budlianii ezed chin l ene TUZ shuu dee

Зочин
Зочин
2022-02-10 10:31

Zugeer yamarch nedeelel bhgu anastasia geed oros nertei mongol hun gej bgagas uur medeelelgu hund 40terbum zeeltsen ch bh shig ed nar bid nariig arai l doromjlood bgan bishuu

Зочин
Зочин
2022-02-10 10:32

odoo harj baigarai ene heden gariig zugeer l ajlaas ni halaal horison ner uzuuleel duusna

Зочин
Зочин
2022-02-10 10:37

Эгүүр ийм нухацтай нь гоё шүү

иргэн
иргэн
2022-02-10 10:58

Mонголын *Мафи*-ын Гишүүд,

Зочин
Зочин
2022-02-10 12:09

Энэ бүтэхгүй хүмүүс шүү

Urgen
Urgen
2022-02-10 12:27

Fizda nariin bvkh hurngiig ni huraaj nasaar ni shorond hataa mongol iim hubalzuudaar dutakhgvi

Зочин
Зочин
2022-02-10 14:08

Монголын төр гэмт бүлэглэлийн үүр юм биш үү.

Зочин
Зочин
2022-02-10 16:30

ТУЗ-аас гадна улс төрчдийн хамаар�##� бүхий но-той нөхдүүд дэд захир�##�, газрын дарга, хэлтэсийн дарга, мэргэжилтэнээр ажиллаж байсан баримтыг гаргаж тавь.Зээлийн хорооны гишүүдийг мөн адил олон нийтэд зарлав�##� а�##�зны тор цаашаа болох байх даа

ИРГЭН
ИРГЭН
2022-02-10 17:12

УГТАА БОЛ ГАНЦ НАЙДЛАГА ХУУЛИИН БАЙГУУЛЛАГА ШҮҮДЭЭ ГЭТЭЛ ОДОО НӨГӨӨ ДЭЭРЭМЧИД НЬ ШАТ ШАТНЫ АВИЛАГЧИН ХУУЛЬЧИДИИН ХАЛААС РУУ ИХ ХЭМЖЭЭНИИ МӨНГӨ ЦУТГАНА ТЭГЭЭД БҮХ АЖИЛЛГАА УДААШИРАЛД ОРНО ОЛОН ЖИЛЭЭР ШҮҮ .
ТЭГЖ БАЙТАЛ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГЦАА НЬ ДУУСАЖ ХЭРЭГИИГ БҮХЭЛД НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОНО ЗАА ЯААХАВ ХОЁР ГУРВЫГ НЬ ЯЛ ӨГСӨН БОЛООД ЯВУУЛНА ТЭГСЭН ЧИНЬ ЭНЭРЭНГҮЙ ЕӨК-Н МААНЬ БҮРЭН ЭРХИИН ХУГЦАА ДУУСАХ ЦАГ НЬ БОЛЖ БААХАН ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮДЭД ӨРШӨӨЛ ИВЭЭЛЭЭ ХАЙРЛАНА НӨГӨӨДҮҮЛ МААНЬ ЮУНААС ХОЦОРХОВ ОДОО ТЭГЭЭД ХАМАГ ХӨРӨНГИИГ НЬ ХУРААЛАА ГЭЖ СҮРЖИГНЭХ БАЙХ ТЭР НЬ ИЛ ТОД БИШ ХЭСЭГ ХУГЦААНЫ ДАРАА НӨГӨӨ НЭГ ДЭЭРЭМЧИДИИН ГАРААР ОРООД ҮРЭН ТАРАН . БАЙДАЛ ИИМ БАЙХАД ЭГЭЛ ЖИРИИН ИРГЭД БИД ЯААЖ АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ ??? ОДОО ГАРААД ТЭР ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ДЭЭРЭМЧИДТЭЙ ЧИНЬ ЗҮГЭЭР Л САЙХАН АЛАЛЦАХАД БИ Л ЛАВ БЭЛЭН БНА

ДДсүх
ДДсүх
2022-02-11 08:39

МАНАН МАНДТУ ГАЙ

Цэцэг
Цэцэг
2022-02-11 09:17

Бирдүүд

Зочин
Зочин
2022-02-11 09:35

Xugjliin banknii asuudaltai zeregtseed naidlaa gej nuxur ariun tsevriin xereglel oxidod unegui taraa geed solioriod baisan. Ene yamar xolbootoi bol. Endees avch baisan munguuruu yu xiisen yum bol. Balainuud.

Бадрах
Бадрах
2022-02-11 10:00

Ганц танхимтай парламент гэсэн Тогтолцоог өөрчлөөгүй цагт Улс орны хөрөнгийг хувааж идэх бүлэглэл Устах нь ойлгомжтой. Иймд төрийн тогтолцоогоо өөрчилж байж л Энэ хулгай луйвар устаж үгүй болно оо Жишээ нь хоёр танхимтай парламент Шинэ гишүүд оруулж ирээд ч нэмэргүй байгаа биз дээ Ингэхийн тулд Ард түмний тэмцэл чух�##� Түүнээс парламентаар хэлэлцээд өөрчилнө гэсэн ойлголт байхгүй Яагаад Эд энэ тогтолцоогоо үхэн хатан хамга�##�на

Зочин
Зочин
2022-02-11 10:15

Үе удам дамжиж даргын сууд�##� авдаг нь бүр нэг феодолийн үеийнх шиг болсон энэ тонуулчдад бүр эрээ цээр байхгүй шун�##�ынхаа төлөө чөтгөрт ч биеэ өгнө

Зочин
Зочин
2022-02-11 10:46

Засгийн газрын шууд оролцоо байдаг байх нь !!!!!!!!!!!!! Тэгэхээр ерөнхий сайд нь ЗГ-тайгаа хариуцлага хүлээх ёстой !

Зочин
Зочин
2022-02-11 11:29

Ж Э рдэнэбат чинь ял завшсан хүн баынашдээ би хэлмэгдчлээ гээд бсан

Зочин
Зочин
2022-02-11 11:32

Манын лидерүүд бнашдээ хууль зүйн сайд ерөнхийлөгч 2 яагаад дуугай байгаа юм бнаа ичиж үхлээ

Зочин
Зочин
2022-02-11 12:04

Хамаг маапааны ард Алтанхуяг, Фортун хоёр байсан

Зочин
Зочин
2022-02-15 19:42

1

Зочин
Зочин
2022-02-15 20:53

Төр засгийн иймэрхүү бусармаг үйл ажиллагаа 1990 оноос эхэлсэн түүхтэй. Жишээ нь: Алт, диллерийн хэрэг 100 сая $, хэдэн тонн �##�т, үүнийг одоогийн ханшаар тооцоход хэд болох бол?, олон банк, мөн үйл ажиллагаа нь хэвийн байсан хэдэн зуун аж ахуйн нэгжийг зориуд хийсвэрээр �##�дагд�##�тай болгон харагдуулж, эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр байдаг нөхөд хувьчл�##� нэрээр хувьдаа хулгайлж авснаар олон арван мянган инженер техникчид, мэргэжлийн ажилчдыг гудамжид гаргаснаар өнөөгийн ажилгүйчүүдийн арми тэр үед бүрэлдэн тогтсон. Ингэж Монголчуудыг зориудаар ядруултай хүчээр нүүрэлдүүлсэн нь маргашгүй үнэн. За энэ бол өнгөрсөн явд�##� гэж бодоход өнөөдрийн Хөгжлийн банк бүүр дэнджээ. Одоо үүнийг яаж шийдэхнэ үү гэдгийг ард түмэн бид мартчихгүй харах үлдлээ... ХБ-аас хэдэн мянга дахин ноцтой асууд�##� бол Оюу толгойг тойрсон аууд�##� гэдгийг олон нийт даанч мэдэхгүй нь харамс�##�тай. Энд бол хэдэн арван их наяд буюу олон тэрбум ам.долларын санхүүгийн луйварыг зээл зуучлагч, мөнгө хүүлэгч Рио Тинто Монгол Улсад сүүлийн 10 гаруй жил хийж байгаа юм. Үүнийг манай үе үеийн төр засгийн эрх мэдлийг барьж байсан, одоо барьж буй том дарга нар мэдсэн мөртлөө мэдээгүй царайлж байгаа нэн харамс�##�тай... Рио Тинтотой хийсэн саяханы хэлэлцээ олигтой үр дүн өгөхгүй, ТЭД Монголын УИХ, ЗГ-ыг молигдсон. Энэ молигыг удахгүй ард түмэн ойлгох болно. Ийм л төр засагтай 30 гаруй жилийг бид хамтдаа туулж явнадаа. Гэхдээ ойрын ирээдүйд өөрсөдийгөө бус ард иргэдээ гэсэн үнэнхүү сайхан сэтгэлтэй төр засагтай болох байх гэж л найдах юм...

Саруулхан
Саруулхан
2022-02-16 11:16

Ч.Хүрэлбаатар �####� бүх юмнаас шаажээ

Холбоотой мэдээ

Back to top button