ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Сэтгэцийн өвчнийг илтгэх дөрвөн шинж тэмдэг

ЭГОИЗМ БУЮУ ХУВИА ХИЧЭЭСЭН БАЙДАЛ

Ерөнхийдөө хүн болгонд хувиа хичээх хандлага ажиглагддаг. Ялангуяа, хайртай хосын хувьд хайртай хүнээ биш зөвхөн өөрийгөө л бодоод байдаг бол та харилцаагаа цааш нь үргэлжлүүлэх эсэхээ бодож үзэхэд гэмгүй шүү. Мэдээж, “Титаник” кинон дээр гардаг шиг гол дүрийн Роза Жекийн төлөө аврах завинд суухаас татгалздагийн нэгэн адил хайртай хүнийхээ төлөө амиа золиослоход ч бэлэн хүн ховор байх.

Гэсэн ч, хайртай хүн чинь үргэлж л өөрийгөө хамгийн түрүүнд бодож, бүх л шийдвэрийг өөртөө ашиг сонирхолд тулгуурлан гаргадаг бол “улаан хуудас” шүү. Хайртай гээд л бүх шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөөд байж болохгүй гэж зөвлөмөөр байна. Харилцан ашигтай байхыг бодолцоорой.

БҮДҮҮЛЭГ ЗАН

Зарим хүмүүс мэдрэмжээ ил гаргаж чаддаггүй, бүдүүлэг байдлаар халхавч хийн, нуугдаж, өөрийгөө илчилдэггүй. Яахав, энэ нь дөнгөж танилцсан хосын хувьд байж болох үзэгдэл. Гэвч, хэсэг хугацааны дараа ч хайртай хүн чинь чамд бүдүүлэг зан гаргасан хэвээр байвал харилцаагаа цааш ахиулах эсэхээ сайн бодоорой.

ХУДАЛ ЯРИХ

Психопатууд /сэтгэцийн өвчтөнүүд/ бусдыг ямар ч шалтгаангүйгээр хуурах хандлагатай байдаг. Тэд үнэн, зөв мэдээллийг нуун дарагдуулж, гуйвуулах нь өөрт нь ашиг тусаа өгөхгүй ч гэлээ, зүгээр л өөрсдийн эргэн тойрных нь хүмүүс хэрхэн өөрт нь хуртагдаж, итгэж байгааг харан баясдаг. Нэгэ ёсондоо, худал ярьж, таашаал авагчид байдаг. Байнга худал хуурмаг багтай амьдарч байгаа бол хэзээ нэгэн цагт илчлэгдэх нь тодорхой.

НАРЦИССИЗМ БУЮУ ӨӨРТӨӨ ДУРЛАХ

Өөрөө өөртөө дурлаж, өөрийгөө хайрлах гэдэг бол тийм ч муу зүйл биш. Энэ бол хүний амьдралын бас нэг чухал хэсэг. Гэвч, аминч үзлийн хажуугаар энэ мэдрэмж, хандлага эцэстээ нарциссизм болж хувирдаг. Ийм үзэл давамгайлсан хүнд хайртай хүн нь зүгээр л автоматаар “хоёрдугаарт” ордог. Нарциссизм бол сэтгэцийн өвчний гол шинж тэмдгүүдийн нэг.

(Эх сурвалж: Life News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2 сар 16, 2022 23:25

Эрэгтэй хүмүүс намайг гуйж байгаа юм чинь тэд нартай яаж ч харьцсан яадаг юм гэж боддог, тэгж ханддаг хүүхнүүд л энд их хамаатай даа. Их зан гаргаж, уцаарлаж, шилбэлзэж, ааширхаж байгаад ганц нэг цохиулахаараа "зодлоо, �##�ах нь, жендер" энэ тэр гээд л гүйгээд л с�##�аад л, тэгснээ өмнөх хүний хүүхдээ дараагийн эр хүнээр тэжээлгэх гээд л, дараагийн ээлжит хохирогч эрийг хайгаад л явцгааж харагддаг.

Back to top button