ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Жингээ хэт хасах нь нийгмийг хамарсан сэтгэцийн өвчин

Арваннэгдүгээр сарын 16 бол “Хоолны дэглэм сахидаггүй өдөр”. Энэ өдөр нь олон улсын өдөр бөгөөд 2005 оноос хойш тэмдэглэсээр ирсэн.

Эл өдрийн олон улсын албан ёсны нэршил нь анорексия /anorexia/ буюу хоолны дуршил алдагдах өвчний эсрэг тэмцэх олон улсын өдөр гэгддэг. Жингээ хэт их хасах нь бие махбодид төдийгүй сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Тиймээс энэ өвчний эсрэг дэлхий нийтээрээ тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтжээ.

Anorexia – хоолны дуршил бүрэн алга болох өвчин юм. Уг өвчнөөр ихэвчлэн охид, эмэгтэйчүүдэд хамаатай байдаг. Охид хүүхнүүд өөрсөддөө “гоо сайхны стандарт” гэгчийг хиймлээр тогтоож, жингээ хасч, турах хүслээс эхтэй нийгмийг хамарсан сэтгэцийн өвчин юм. Anorexia өвчин нь эцэстээ эмгэнэлт төгсгөлтэй байх нь элбэг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хоолны дуршилгүй болсон хэд хэдэн алдартай загвар өмсөгчид бий. Тэд өөрсдийгөө хамгийн хатуу хоолны дэглэмээр тарчлаан зовоож, эцэстээ насан эцэслэсэн гашуун түүхтэй.

Хоолны дуршилгүй болох нь зөвхөн бие махбодийн төдийгүй сэтгэцийн өвчин гэдгийг мэргэжилтнүүд байнга сануулдаг.  

-Хоолоо сойх хүсэл тээж явдаг хүмүүсийн бараг 50 хувь нь сэтгэлийн хямралтай байдаг;

-10 хүн тутмын дөнгөж нэг нь л хоолоо сойх “донтолттой”-гоо тэмцэж чаддаг буюу мэргэжлийн хүнээс тусламж, зөвлөгөө авдaг;

-Anorexia болон хэт их идэх дуршилтэй өвчтөнүүдийн нас баралтын түвшин бусад бүх сэтгэлзүйн өвчнүүдтэй харьцуулахад нэгдүгээрт ордог;

-Судалгааны үр дүнд судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 91 хувь нь хоолны дэглэм барьж, хоолоо сойх замаар жингээ хянахыг оролддог гэжээ.

-Эмэгтэйчүүдийн 22 хувь нь хоолны дэглэмд байнга буюу 5-аас дээш удаа, эсхүл бүр байнга л дэглэм сахидаг;

-Хоолны дуршлаа зохиомлоор бууруулах нь өсвөр үеийнхний гурав дахь хамгийн түгээмэл архаг өвчний нэгд тооцогдох болсон;

-15-24 насны охидын хоолны дуршилгүй болохоос үүдэлтэй нас баралт бусад бүх нас баралтын шалтгаанаас 12 дахин их байна;

-Өсвөр насны охидын талаас илүү хувь нь, харин өсвөр насны хөвгүүдийн бараг гуравны нэг нь жингээ хасах эрүүл бус аргуудыг хэрэглэдэг. Тухайлбал: туулгах эм, шээс хөөх эм , мацаг барих, хоол идэхгүй байх, бөөлжих гэх мэт;

Сүүлийн үеийн судалгаагаар хоолны дуршилгүй болох, хэт их идэх өвчтэй хүмүүсийн 10-15 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэнэ. Тэд хоол сойх гэдгийг зөвхөн “эмэгтэйчүүдийн өвчин” гэж үздэг. Эрчүүд мөн хоолны талаар тусламж хүсэх, эмчилгээ хийлгэх нь бага байдаг гэжээ. Ижил хүйстэн эрчүүдийн 14 хувь нь хэт их дуршилтай, харин 20 гаруй хувь нь хоолны дуршилгүй байдаг гэж судалгааны үр харуулжээ.

(Эх сурвалж: Bulimia-newway)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button