НийгмийнУЛС ТӨР

Ц.Тувааны гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 392 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 02 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хуралдаанаар АН-ын гишүүн Ц.Тувааны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам нь хууль ёсны бөгөөд албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий нам мөн болохыг тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 0392 тоот захирамжийг хэвээр үлдээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа
2 сар 17, 2022 20:18

Эрдэнэ даргатай ч гэх шиг, новшийн МАН ч АНр үнэхээр тоглож байна даа

Зочин
Зочин
2 сар 18, 2022 09:54

нэг намын гишүүд байж юу нь болдоггүй юм бол

Зочин
Зочин
2 сар 19, 2022 09:46

Одоо АН-аа нэрийг нь өөрчилж шинэ нам байгуулж гишүүдээ татан С.Эрдэнэээс холдох хэрэгтэй. Тэгэхгүй бол дараагийн сонгууль МАН тоглолт хийнэ шүү.

Холбоотой мэдээ

Back to top button