Нийгмийн

Сэлэнгэ аймаг усан бассейнаа үнэ төлбөргүй болгожээ

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газраас “Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяны хүрээнд усан бассейнаа үнэ төлбөргүй болгожээ.

Тодруулбал энэ сарын 16-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд өглөө 07:00-08:30 цагийн хооронд аж ахуй нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж эхэлсэн байна. Иймээс эл аянд нэгдэж, байгууллага, иргэдийг идэвхтэй оролцон эрүүл мэнддээ анхаарыг уриаллаа. Мөн дээрх аяны хүрээнд энэ сарын 16-ны өдрөөс 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг өглөөний 06:30-07:30 цагт үнэ төлбөргүй болгож иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалсан уриалгад тус байгууллага нэгдээд байгаа билээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button