Нийгмийн

Б.Батбаярыг сар хорих шийдвэр гаргасан ч хувийн машиндаа суугаад явлаа

Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болох зургаан хүнийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр орой ирсэн.

Тэгвэл тэднийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна. Улмаар хамгийн түрүүнд Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг нэг сар хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргалаа. Б.Батбаярыг 2016 онд нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилж байсан юм.

Шүүхийн ажилчид болон цагдаа нар сэтгүүлчийг гаргахгүйгээр хаалгаа дарж байгаад Б.Батбаярыг хувийн машинд нь суулган авч явжээ. Хорих анги руу авч явсан эсэх нь ч эргэлзээтэй байна. Учир нь цагдан хорих шийдвэр гарсан бол тухайн хүнийг хуягласан, ШШГЕГ-ын албаны фургон машинаар хорих анги авч явдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 18, 2022 16:24

Гэрт нь хамга�##��##�ттайгаар хүргэж өгч байхгүй юу. Батбаярыг хамга�##��##�танд авч байна гэж ойлго.

Зочин
Зочин
2 сар 18, 2022 16:24

Гэрт нь хамга�##��##�ттайгаар хүргэж өгч байхгүй юу. Батбаярыг хамга�##��##�танд авч байна гэж ойлго.

ennie
ennie
2 сар 18, 2022 22:49

Даварцан баас вээээ

Иргэн
Иргэн
2 сар 19, 2022 12:21

Шоронд өөрийн камертай юм байлгүй дээ..Тогтоол гарв�##� очоод орчихдог,дуусв�##� гараад явчихдаг юм байгаа биз.

Холбоотой мэдээ

Back to top button