Нийгмийн

Б.Батбаярыг сар хорих шийдвэр гаргасан ч хувийн машиндаа суугаад явлаа

Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болох зургаан хүнийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр орой ирсэн.

Тэгвэл тэднийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна. Улмаар хамгийн түрүүнд Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг нэг сар хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргалаа. Б.Батбаярыг 2016 онд нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилж байсан юм.

Шүүхийн ажилчид болон цагдаа нар сэтгүүлчийг гаргахгүйгээр хаалгаа дарж байгаад Б.Батбаярыг хувийн машинд нь суулган авч явжээ. Хорих анги руу авч явсан эсэх нь ч эргэлзээтэй байна. Учир нь цагдан хорих шийдвэр гарсан бол тухайн хүнийг хуягласан, ШШГЕГ-ын албаны фургон машинаар хорих анги авч явдаг билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гэрт нь хамгаалалттайгаар хүргэж өгч байхгүй юу. Батбаярыг хамгаалалтанд авч байна гэж ойлго.

Зочин
Зочин

Гэрт нь хамгаалалттайгаар хүргэж өгч байхгүй юу. Батбаярыг хамгаалалтанд авч байна гэж ойлго.

ennie
ennie

Даварцан баас вээээ

Иргэн
Иргэн

Шоронд өөрийн камертай юм байлгүй дээ..Тогтоол гарвал очоод орчихдог,дуусвал гараад явчихдаг юм байгаа биз.

Холбоотой мэдээ

Back to top button