СПОРТ
“Тель Авив-2022” гранд сламаас манай жүдочид гурван медаль хүртлээ

“Тель Авив-2022” гранд сламд Монголын жүдо бөхийн холбооны баг тамирчид гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 34 улсаас 18-д бичигдэн тэмцээнээ өндөрлүүллээ.
Эхний өдөр эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин “World Masters”-ийн алт, мөнгөн медальт ОУХМ Г.Хэрлэн,
Увс аймгийн Тэс сумын харьяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Б.Цогт-Очир,
эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, "Имперо" группын тамирчин ОУХМ Б.Баасанхүү нар хүртсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.