А.Дөлгөөн: Юнителийн дугаар ашигласнаар хувийн мэдээлэл, интернет банкаа хакердуулчихлаа

"Юнител" группийн үүрэн телефон хэрэглэгч А.Дөлгөөн манай редакцад хандлаа. Түүний хэлж байгаагаар "Юнител" компани өөрийнх нь нэр дээр өөр хүнд дугаар өгсөн бөгөөд түүний зөвшөөрөлгүй гар утасны дугаарыг нь хааж, өөр нэгэнд нээж өгснөөр интернет банкаа хакердуулж, дансан дахь мөнгөө алджээ.
Иргэн А.Дөлгөөн хэлэхдээ "Миний нэр дээр хоёрдугаар сарын 13-ны өдөр 8824-4235 гэх дугаарыг үүсгэсэн. Төв лавлахаас нь тодруулбал "Говь-Алтай аймгийн салбараас авсан байна" гэж мэдээлсэн.
Эхний удаа гарсан энэ зөрчлийг төв салбарт нь өөрийн биеэр очиж хаалгасан юм. Гэвч хоёрдугаар сарын 18-ны өдөр дахин 8824-6893 гэх өөр дугаарыг миний нэг дээр үүсгэлээ. Өөрөөр хэлбэл миний хурууны хээ, иргэний үнэмлэхийг ашиглалгүйгээр юнител компани хариуцлага алдан иргэн намайг цаг зав, эд хөрөнгөөр маань хохироож байна.
Хоёр дахь зөрчлийг юнителийн аппликейшнийг ашигладаг тул мэдсэн. Хоёрдугаар сарын 18-19-ний хооронд шилжих шөнийн 05 цагийн үед үндсэн дугаар болох 8811- 9317, 8688-7778 сим картыг нь хүчингүй болгоод 8811-9317 гэх дугаарыг нь өөр дээрээ сэргээн авч, интернет банкнууд руу маань халдаж тус бүх 250 мянган төгрөгийн шилжүүлэн авсан.
Энэ тухайгаа "Юнител" ХХК-д хандаж, гомдол гаргасан ч авч хэлэлцэхгүй, үл ойшоох хандлага үзүүлсэн. Цагдаагийн байгууллагад ч хандсан. Надад тохиолдсон энэ явдлыг "Юнител" компани дотоод мэдээллээ задруулсан, залилан хийх нөхцөлийг бүрдүүлж байна гэж харж байна"
Дээрх мэдээллийн баримтыг хавсаргав.





















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юнител ингэдэг юм уу
aimar ym be
haha mongoliin operataruud bugd iim adilhan hog
Unitel app-аар дамжаад халдлагад өртчихөж бгаму