УИХ-ын гишүүн С.Бямбацогт пэйжээ хакердуулж, хэлгүй болсон мэт хэд хоножээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын сошиал хаяг хакерын дайралтад өртжээ.
Тодруулбал, сүүлийн 20 гаруй хоногт түүний фэйж хуудсыг хоёр удаа хакерджээ. Эхлсан байна. Дахин хоёрдугаар сарын 7-нд хакердуулж 14 хоног хөөцөлдөж байж өчигдөр орой засуулжээ.
Тэрбээр энэ талаараа "Хакерууд сүүлийн зургаан сар орчим миний пэйждээ оруулсан мэдээллийг устгаж, пэйж хаягийг минь өөрчилж есөн шидийн л юм болж.
10 орчим жил фэйсбүүк ашиглаж улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогын асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэх болон албан бус асуудлууд тэр дундаа хувийн орон зайгаа та бүхэнтэй чөлөөтэй хуваалцаж ирсэн хүний хувьд анх удаа пэйжээ хакердуулж пэйжгүй болсон нь хэлгүй болсон юм шиг хэцүүхэн л байлаа.
Ядаж байхад сүүлийн үед элдэв хэл аманд санаатай,санамсаргүй байдлаар өртөж байгаадаа тайлбар өгч,байр сууриа илэрхийлмээр байдаг. Одоо энэ бүхэн ард өнгөрч байна. Нүүр хуудас ( Пэйж) маань ажилд орсоон. Найзууд та бүхэнтэйгээ нээлттэй, ил тод санал бодлоо хуваалцах болно" гэжээ.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
З�##�ьтай муу өөлд