Н.Тавинбэх сайд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцэж буй малчидтай очиж уулзлаа

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад ажиллаж байна.
Эхний өдөр Ховд аймгийн ард иргэдэд “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийн явц, ач холбогдол, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, орон нутагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн удирдлагууд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн засаг дарга, Эрдэнэбүрэн, Мянгад, Өмнөговь, Баяннуур сумын засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь олон улсын шаардлагуудыг хангасан, суурилагдах хүчин чадал нь 90 МВт ба жилд 366 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх чадалтай, Монгол улсын анхны дунд оврын усан цахилгаан станц юм.
Тус станц ашиглалтад орсноор баруун таван аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах, цаашлаад төвийн бүсийн системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм. Албан томилолтын хоёр дахь өдөр усан цахилгаан цахилгаан станц баригдах талбайн нөлөөлөлд автаж буй айл өрх, ард иргэдэд мэдээлэл өгч, харилцан санал солилцож ажиллажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бид ийм л сайд хүлээж байсан юм болж бна ,м�##�чидттай очиж газар дээр нь уулзана гэдэг бол эн хүн ямар вэ гэж ойлгохдох юм бна аа
Зөв бодит мэдээлэл өгвөл иргэд чинь тэнэг биш ш дээ. Эрчим хүчний хараат байна гэдэг чинь байж боломгүй асууд�##� иргэд бодит мэдээллээр цангаж байна тороллуудын нөлөөнөөс гарцгаая хүмүүсээ !!!!
Энэ хэдэн м�##�чныг бас тагнуул гээд бариад явчих вий дээ