“М Си Эс Интернейшнл ХХК тэргүүтэй түншлэл Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ

Говийн бүсийн цахилгаан хангамжийг 99.5 хувийн найдваржилттай, тогтвортой нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционы сонгон шалгаруулалтыг Эрчим хүчний яамнаас өнгөрсөн наймдугаар сард зарласан. Энэ хугацаанд аукционд оролцохоор 10 компани саналаа илэрхийлснээс хоёр компани оролцох шаардлагыг хангаж, дэнчингээ байршуулжээ.
Тодруулбал, өнөөдөр (2026.09.24) зохиогдсон аукционд "Энвижн Монголиа Нью Энержи" ХХК, "Энвижн Энержи" ХХК, "Шанхай Рүйжин Энержи Технологи" ХХК-иудын түншлэл, мөн “Нет Зеро Тек ХХК”, “М Си Эс Интернейшнл ХХК, “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа ХХК”-ийн түншлэл өрсөлдөв.
Сэргээгдэх эрчим хүчний аукционы дуудлага худалдааны үнийн дээд хязгаарыг 9.50 ам.цент/кВт.цагаар тогтоосон бөгөөд оролцогчид үүнээс доогуур үнэ санал болгон өрсөлдлөө. Эхний компанийн санал нь нийт 268 МВт-ын эрчим хүчний хангамжийг нарны цахилгаан станц (PV), салхин цахилгаан станц (WPP) болон IMPIC-ээс импортлох цахилгаан эрчим хүчийг хослуулах замаар бүрдүүлэх шийдэлтэй.
Харин хоёрдугаар компанийн санал нь нарны цахилгаан станц, салхин цахилгаан станц, батарей хуримтлуурын систем болон хийн цахилгаан станц гэсэн эх үүсвэрүүдийг хослуулан Оюу толгойн тасралтгүй, найдвартай эрчим хүчний хэрэгцээг хангах төлөвлөгөө байв.
Ингээд нээлттэй аукционоор эхний компанийн санал буюу "М Си Эс Интернейшнл", “Нет Зеро Тек ХХК”, “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа ХХК”-ийн түншлэл $7.90 центийн үнэ санал болгосноор энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Г.Сансар












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗӨВ САЙН БНА
MCS авсан тэд хийнэ л гэсэн үг Амжилт хүсэе
"Эм Си-Эс" нэг барьж авбал заавал бүтээнэ дээ!!!
Барьж авснаа чанартай хийдэг, бүтээн байгуулагч MCS группын хамт олонд амжилт хүсье. Та нар чаднаа
Танай сайт өөр сайтын мэдээг хуулаад тавьчихдаг юм уу. Бүр үг үсэггүй байх юм.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Одоо Оюутолгойг эрчим хүчээр хангаж байгаа Өвөр Монголын "IMEIC" гэх компаниар дамжуулан Шуналын тулам Оджаргал энэ аукционыг авлаа. Найдваржилтын төвшин 99.6% гэдгийг буруу битгий тайлбарлаад бай.24 цагаар ажиллах найдваргүй сэргээгдэх эрчим хүч Оюутолгойг найдвартай хангаж чадахгүй.
Монгол хүн авах ёстой. Ард нь хэдэн мянган монгол ажилчид. Тэдний гэр бүл бий. Ийм компани байгаад нь баярлаж яв.
Сэргээдэх эрчим хүчинй төлбөр гэж айл бүрээс сар бүр төлбөр авч хувийн компанид хөрөнгө оруулалт хийдэг. Ард иргэдийг халаасыг сэгсэрч хувийн компанийг яагаад тэжээдэг вэ
Сэргээгддэг юм бол яагаад ийм өндөр үнэтэй байна? Дуусашгүй гэсэн үг биз дээ? Логикийг ойлгохгүй юм.
Юу яасан зодог тайлах вэ...
NBA агуу lebron jemas 1984 оны хүн тоглож байхад...
Манай Санчир зодог тайлах талаар бодохгүй шүү...
Эд сайхан нас дээрээ байна...
Манай хүн Аварга авна гэсэн бодолтой тоглож байгаа шүү нөхөд минь...
Монгол улс дангаараа хийсэн бол аюулгүй байлаа. Хятад улстай хамтарч хийх болсон нь цаашид гарах үр дагавар нь аюул дагуулж, монгол улс Хятадын хараат болох эх үүсвэрийг тавилаа даа.
Нөгөө MCS ямар шунал нь дуусдаггүй хог вэ? Гэрийн зуухны тендерт ч MCS..... Дуурийн газрыг ....
Тэгээд хятал компанид өгөх юм уу.
2025 оны төрийн наадмын түрүү бөхийг худалдаж авч байсан эм си эс-д энэ бол юу ч биш. Монгол Улсыг худалдаж авах мөнгө ч эм си эс-д байгаа. Учир нь Монголын байгалийн баялгийг 2000 оноос хойш ховх сорж байгаа ханаж цадахаа мэддэдггүй компани.
Өөрийнхөө хөрөнгөөр хийх чадалтай байж дандаа тэндэр нэрээр ард түмний татварын мөнгө ашиглаж байх юм .
Бузар хулгайч юмаа
Тендер биш дурак минь
өсөхийн шунал атаархал юм даа .
Яачихаав
Хараад идсэн 30-ГЭРБҮЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ АРХИНИЙ АЛУУРЧИНЬ ТОНУУЛЧ АЛГА БОЛЖ ҮХЭЖ ДАЛД ОРООЧ !!!