Нийгмийн

ГХЯ: Харьковт үлдсэн 10 хөвгүүн галт тэргэнд суужээ

Монгол Улсаас Украины Харьков хотод 18 оюутан үлдээд байв. Тэдний 10 нь эрэгтэй, найм нь эмэгтэй. Харин Польш руу явах галт тэргэнд хөвгүд охидоо түрүүлж суулгаад өөрсдөө үлдсэн. Иймд Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тэднийг галт тэргэнд суусан эсэх талаар мэдээлэл авч тодрууллаа.

Тэрбээр “Харьковт байсан 18 оюутнаас өчигдөр Украины цагаар 15 цагийн үед найман эмэгтэй оюутныг Польш руу галт тэргэнд суулгасан. Үлдсэн 10 оюутныг 2-3 цагийн дараа амжиж суусан. Одоо хамгийн эрсдэлт бүс буюу Харьковт монгол оюутан үлдээгүй. Амжиж галт тэргэнд суусан. Одоо вагонд сууж л байгаа” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button