Орос, Укрианы теннисчид WTA-ийн нэр дээр тэмцээнд оролцлоо

Олон улсын олимпын хороо Орос, Беларусийн тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцуулахгүй байхыг уриалсан. UEFA, FIFA зэрэг цөөнгүй байгууллага Оросын багийн тэмцээнээс хассан. Мөн хойд хөршийн уран гулгагчид ДАШТ-д өрсөлдөх боломжгүй болоод байгаа.

WTA Оросын эсрэг хоригт нэгдсэн. Украины урдаа барьдаг теннисчин Элина Свитолина WTA-ийн Мексикт болж буй тэмцээний эхний шатанд ОХУ-ын тамирчин Анастасия Потаповатай учраа таарчээ.
Украин бүсгүй Оросын тамирчны эсрэг тоглохоос татгалзсан. WTA түүний хүсэлтийг хүлээн авч, холбооныхоо нэр дээр тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн юм.
Улмаар тэд WTA-ийн нэр дээр Мексикийн тэмцээнд өрсөлдсөн нь спортын салбарт содон үйл явдал боллоо.
Эл тоглолтод Украины тамирчин Элина Оросын теннисчин Анастасия Потаповаг 6:2, 6:1-ээр хожиж, дараагийн шатанд шалгарав.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.