УЛС ТӨР
“Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгахыг дэмжив
Өнөөдөр /2019.09.13/ Эдийн засгийн байнгын хороо хуралдаж “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж, 6 сараар онцгой дэглэмийн хугацааг сунгахыг байнгын хорооны гишүүдийн 69.2 хувиар дэмжлээ.
Байнгын хорооны дэмжсэн дээрх саналыг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.