Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТӨХК-иудаа улстөрчдийн сонгуулийн менежерээр бус ажил хийдэг хүнээр удирдуулъя

-ТӨХК, ТӨҮГ-ууд16 их наядын өртэй ч, захирлууд нь 5-40 сая төгрөгөөр цалинждаг-

ТӨХК-иудын 2022 оны байдлаар 16 их наяд төгрөгийн өртэй. 2023 оны эцсийн тайлан 2024 оны гуравдугаар сарын 11-нд гарна.

Төрийн өмчит компаниудын жилд олж буй нийт ашиг 2.1 их наяд төгрөг. Үүний 1.9 их наядыг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс Тавантолгой” компаниуд оруулдаг. Төрийн өмчит 98 компанийн 53 нь буюу талаас илүү нь алдагдалтай ажилладаг.

Атлаа ТӨХК, ТӨҮГ-ын захирлуудын цалин хангамж, хамгийн өндөр, дунджаар 5-40 орчим сая төгрөгөөр цалинждаг. 2022 оны үес гэхэд л,

  • “Монголросцветмет”-ийн Гүйцэтгэх захирал нь урамшлуулал, нэмэлттэйгээ 38.2 сая төгрөг
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал байхдаа Х.Бадамсүрэн 49 сая төгрөг, 
  • Тус үйлдвэрийн орлогч захирлууд 28-12 сая төгрөг, 
  • “Эрдэнэс Тавантолгой”-н захирал байхдаа Б.Ганхуяг 28 сая төгрөгийн цалин авдаг байв.

Компани нь алдагдалтай, өртэй байхад захирал нь асар өндөр хангамжтай суудаг гаж тогтолцоо ТӨХК-иудад тогтоод удав.

-Удирдлагын хямрал: Ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын дарга, Хотын даргын нарын Б.Цэнгэлээр дамжуулсан албан тушаалын шахаа, өмч эзэгнэх сонирхлууд

Гэтэл ТӨХК болон ТӨҮГ-ын захирлуудыг улстөрийн өндөр нөлөөгөөр томилсноос үүдэж мэргэжлийн гажуудал үүсэж, асуудлууд гарсаар. Ерөнхийдөө улс төрд бэлдэж байгаа болон улс төрөөс зодог тайлагсдад шагнал болгож олгодог болчихсон. Удирдлагуудын чадамжгүй, мэргэжлийн бус байдал наанадаж компаниа унагаж, цаанадаж авлига, цус ойртолт, шамшигдуулалтаар ашиггүй ажиллагаанд хүргэсээр байна.

Уг нь ТӨБЗГ хяналт тавих үүрэгтэй. ТӨБЗГ нь төрийн өмчийн байгууллагуудыг удирдлагаар хангах, хөрөнгүүдийг захиран зарцуулах, дарга нь өмчийн баланс дээрх бүх хөрөнгүүдээ, тоолох бүртгэлжүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй субъект. Үндсэндээ сайдаас том эрх мэдэлтэй, хамаг өмчүүдээ баздаг “чка” статус. Иймд ТӨБЗГ-ын даргын томилгоог ялсан нам хийж ирсэн.

ТӨБЗГ-ын 2020 оноос хойш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз Б.Цэнгэл удирдлаа. "Няхуур, түшигтэй хүн" гэж улстөрийн хүрээнд яригдсан ч, албан тушаал ахиж ирсэн зам мөр, хувийнхаа ажил амжуулдаг овжин байдал сэлтээрээ тодров.

Тэр Ерөнхийлөгчийн нэг найз Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т, нөгөө найз Х.Хэрлэнг УБТЗ дээр "тавьсан”. Мөн "Цемент шохой үйлдвэр" ТӨХК-нд Л.Наранбаатарыг аваачиж, түүгээр дамжуулан өөрөө албан тушаалын шахаа хийсэн нь ил болсон. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ийг ч төр хувьдаа авснаас хойш дарга тогтдоггүй, ажиллагаа нь жигдэрдэггүй байгууллага болж хувираад байна. Данагар бүтэцтэй бодлогын өчнөөн асуудалтай "Эрдэнэс Монгол" ХХК-ийг ч уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүнээр удирдуулсангүй.

ТӨБЗГ-ын даргаар дамжуулаг улстөрийн нөлөө бүхий этгээдүүд ерөөс өмч эзэгнэх сонирхол явагддаг. Өмч эзэгнэх сонирхол пирамид хэлбэрт хувирахаараа улстөрчдийн нөлөө бүхий томилгоонууд болон хувирдаг. Сайд нар өөртөө өмч авах, яамд ТУЗ-өөр дамжуулан төрийн өмчүүд дэх нөлөөгөө өндөрсгөх гэж үздэг. Тухайлбал, "ДЦС-4" ТӨХК-нд Ц.Нямдоржийн хуурай дүү гэгддэг С.Анхбаяр томилогдсон ч, менежер хийхээсээ илүү Увсынхнаар дүүргэчихсэн. Одоо эрчим хүчний салбарт ажиллах мэргэшсэн боловсон хүчний хомсдол ортлоо доройтов. Д.Сумъяабазар сайд байхдаа ЗГХЭГ-ын харьяанд байсан "Эрдэнэс Монгол"-ыг УУХҮ-ийн яам руу авчхаж байсан гээд дурдаж болно.

-Гэрэл гэгээ бий юу: МИАТ ТӨХК, ЭТТ ХК, “Тавантолгой түлш” ХХК менежментийн хувьд бусдаасаа арай дээрдэв

Тиймээс төрийн өмчит компанид яг ажиллаад босгоод ирдэг, технократ хүмүүс асар их хэрэгтэй байдаг.

Б.Ганхуягаас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагыг Ж.Ганбат залгамжлан авсан. “Хэнтийнх тул дарга сэтрээс буудаггүй” гэх муу нэртэй ч, ЭТТ ХК-ийг цэгцлэх гэж үзэж яваа. Түүнийг 2022 оны аравдугаар сарын 26-нд Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Ажлаа авахад 4.3 их наядын өртэй байсан компани, 2023 онд 2.7 их наяд төгрөгийг татварт төвлөрүүлэн төсвийн орлого давж биелэв. Нэмээд 2022 оны ногдол ашиг тарааж, ирэх сард 2023 оныхыг хүртээх гэж байна.

"Тавантолгой түлш" ХХК-ийг “томчуудын найз” М.Ганбаатарыг удирдаж байхад, ажлууд нь хүчээр шахуу явж байсан үе бий. Түүний дараа "Эрдэнэт үйлдвэр"-т аж ахуй удирдаж явсан Ц.Даваацэрэн ирснээрээ нэг үйлдвэрийг татан буулгах замаар стандарт руу хөтлөх менеж хийж эхэлсэн. Инженер суурьтай хүн үйлдвэрийг үйлдвэр шиг болгохын тулд хэд хэдэн шинэчлэл хийж буй аж. Хүний гар ажиллагааг багасгаж, үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илүү нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн өртөг болоод үргүй зардал багасах, үр ашигтай ажиллагааны эерэг нөлөө гарах юм. Түүнчлэн түүхий эдээ автомашинаар зөөдөг байсныг төмөр замаар тээвэрлэдэг болгосон гэхчлэн чухал эргэлтүүд хийжээ.

МИАТ ер нь хувийн хэвшлийн монопол эздүүдийн ч, том улс төрчдийн ч хүслээ биелүүлдэг хэрэгсэл болсоор ирсэн. Жишээ нь, 2007 оны үес ТӨХ-ны даргаар Д.Сугар ажиллаж байхдаа МИАТ ТӨХК-аас "Дайны эрсдэлийн сан"-гийн нэрээр 700 сая ам.доллар гадагш шилжүүлсэн хэрэг гарч байв. Цар тахлын улмаас МИАТ ТӨХК түүхэнд байгаагүй алдагдалд орж дампуурлаа зарлахдаа тулж байсан ч, өнгөрсөн жил ашигтай ажиллаж босож чадсан. Хамгийн том шалтгаануудын нэг нь шатахуунаа хэт өндөр үнээр шахаж, олон тэрбумын нугалаа гаргадаг Ц.Анандбазарыг монополоос гарсан явдал. Өдгөө татварын өмнө 93 тэрбум, татварын дараа 60 гаруй тэрбумын ашигтай ажиллачхаад сууж байна.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд элдэв шахаа, урсгал зардлын хөөсрөл, цавчаа, мэргэжлийн бус улс төрийн томилгоо хэтийдсэнээс байнгын алдагдалтай ажилладаг байдлыг багасгахгүй бол үр дүн гарахгүй. Удирдлагын горим алдагдуулснаас үүдэж, мөнгөний зарцуулалт тодорхой бус, авлигын индекст хүртэл нөлөөлж буй. Төрийн өмчит компани бүрд босгоод ирдэг мэргэжлийн удирдлага хэрэгтэй байна. Төсвийн бус мөнгөн урсгал дээр мэргэжлийн хүмүүсээ тавьдаг болъё. Алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудаа төр анхаарах цаг нэгэнт болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-21 12:09

үнэн үнэн төмөр замууд байна амарсайхны тавиулаадаар дүүрсэн

Зочин
Зочин
2024-02-21 12:20

Ийм хогнуудаар дүүрчихсэн учраас л монголчууд ядуураад байгаа юм шүү дээ. Тиймээс энэ дампуу байдлыг засахын тулд МАН-ыг энэ сонгуулиар гудамжинд гаргах хэрэгтэй. Энэ нам монголын ард түмний хөрөнгийг 100 жил идэж хагартлаа баяжлаа одоо болноо.

Зочин
Зочин
2024-02-21 14:38

songuulid hyn bhgui bolchinshdee

Зочин
Зочин
2024-02-21 15:04

Tsengel bol yavdag jorlon

Зочин
Зочин
2024-02-21 16:13

Төрийн өмчит компаниудыг бүгдийг нь олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох хэрэгтэй

Зочин
Зочин
2024-02-21 16:31

МАН АН ын улс төрч нэртэй өлөн хулгайчууд үеийн үед өөрсдийн суганы үс �######�ний �##�чууруудаа тавьж ирсэн бус уу

Зочин
Зочин
2024-02-21 17:40

Дарханы гахай Цэнгэл бvтэхгvй дээ, хогийн �########� байдаг

иргэн
иргэн
2024-02-21 20:18

Маш зөв сэдэв хөнджээ. Угаасаа төрийн өмчит компаниудыг намын тавиулуудаас чөлөөлч байж э/з сайжирна.

Zochin
Zochin
2024-02-21 21:36

Mongolin tumur zam Otgonsuhig yaraltai solioroi samraad dampuurch bn shu

Зочин
Зочин
2024-02-21 21:47

Бүгд ямар сонгон ша лгаруултгүй томилогдсон. Хууль журмаараа сонгон ша л гаруулт явуулах ёстой. За тэгээд тэрийгээ ч худлаа жүжиг шоу болгодог доо. Наранцогт гэхэд л Хүрэлбаатарын утсан хүүхэлдэй

Зочин
Зочин
2024-02-22 06:50

Төрийн өмчит компаниудыг захир�##�, даргаар нь дамжуулж иддэг нь үнэн

Зочин
Зочин
2024-02-23 08:12

Намын тавиулд нь ажлын чадваргүй �##�бан бичиг ч бичиж чадахгүй мөртлөө их занатай бүхнийг мэдэгч дүртэй

Холбоотой мэдээ

Back to top button