НИЙГЭМ

Сэлэнгэ аймгаас Улаан-Үд хүртэл шинэ чиглэлтэй болно

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэхийн тулд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр болжээ.

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсон ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нэмэгдэжээ. Тус чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу үйлчлэх аж.

ЦАГИЙН ХУВААРЬ

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас: Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагуудад өглөөний 04:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.

-ОХУ-ын Улаан-Үд хотоос: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 12:00 цагт тогтмол гүйцэтгэнэ.

Тээвэрлэлтийн зай: 260,5 км

Тээвэрлэлтийн хугацаа: 6 цаг 45 минут

ХӨДЛӨХ ЦЭГ

-Монголын талаас: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын вокза

-Оросын талаас: ОХУ-ын Улаан-Үд хотын автовокзал

ТАРИФ

-Монгол талаас: Том хүн 26,000 мянга ОХУ-ын талаас: 650 рубль

-Хүүхэд: 13,000 мянга 325 рубль.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-20 07:22

Viagra Kaufen Ohne Vorkasse Fedex Shipping Isotretinoin Tablets Low Price viagra online prescription Side Effects Of Cephalexin

Холбоотой мэдээ

Back to top button