Нийгмийн

Б.Батцэцэг: Украинд өөрийн хүсэлтээр 20 орчим монгол иргэн үлдсэн

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдлаа. Энэ үеэр хэлэлцсэн гадаад харилцааны салбар дахь асуудлын талаар салбарын сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Украинд Монголын 20 орчим иргэн үлдсэн. Үүнд эрүүл мэнд болоод гэр бүлийн асуудлаас үүдэлтэй ирэхгүй гэж мэдэгдсэн иргэд багтаж байгаа. Ирэх хүсэлт гаргасан бүх иргэдээ татан авсан.

Украинд манай ЭСЯ, консул гэж байдаггүй. Зөвхөн өргөмжит консул бий. Тэд их ачаалалтай ажилладаг учраас дайны үед зарим нэг алдаа дутагдал гаргасан. Үүнд иргэд болоод оюутнуудын гаргасан гомдлын дагуу шалгаж, хариуцлага тооцно" гэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тоймловол:

  • Агаарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц,
  • Төсвийн цагалбар,
  • Хөгжлийн банкны талаар гэх мэт 20 гаруй асуудлыг хэлэлцэв.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шударга иргэн
Шударга иргэн

Зад загнаад авчирах ёстой байсан.

Холбоотой мэдээ

Back to top button