ДЭЛХИЙНИЙГЭМ

Оросын тал амь эрсэдсэн цэргийнхээ тоог худал мэдээлж байна

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Алексей Арестович гуравдугаар сарын 2-нд олон нийтийн сүлжээн дэх өөрийн хуудсандаа өдөрт дунджаар оросын 1,500 цэргийн алба хаагчид амь үрэгдэж буй хэмээлээ.

"ОХУ-ын Батлан Хамгаалах Яам амь эрсэдсэн цэргийнхээ тоог худал ташаа мэдээлж байгаа гээсэн мэдрэмж байна. Хоногт дунджаар оросын 1500 цэрэг амь үрэгдэж байна. Эдгээр тэнэгүүд айснаасаа болоод маш олон цэргийг энд хөлдөө чирж, эргээд өөрсдийнхөө бүх холбооны шугамыг хаачихлаа. Тэд энд, Киев болон Харьковын ойролцоо цэргүүдийнхээ 55 хувийг татан авч, бусад чиглэлд ч тоо хэмжээ, чанарын хувьд ихээхэн суларч эхэллээ. Найзууд аа, та бүхэн маш чухал зүйлд анхаарлаа хандуулаарай. Гурав хоног дараалан хийж байгаа тэдний дурын оролдлого бүхэн бүтэлгүйтлээр төгсөж байна. Гурав хоногт ямар ч амжилт олсонгүй.

(Эх сурвалж: Unian)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button