
АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Яам хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд АНУ дахь украинчуудыг үлдэхийг зөвшөөрнө хэмээн “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээллээ.
Тус яамны нарийн бичгийн дарга Алехандро Майоркас хэлэхдээ, “Онцгой цаг үед бид АНУ дахь Украины иргэдэд дэмжлэг, хамгаалалтаа үзүүлсээр байх болно” хэмээв.
Мөн АНУ Украин улсыг иргэдийг түр хамгаалалтад авах статус /TPS/ олгосон орнуудын жагсаалтад оруулсан байна. Эл статус эх орондоо буцаж очих боломжгүй нөхцөл үүссэн орны ард иргэдэд АНУ-д үлдэх боломж олгодог.

Түр виз авсан украинчуудад эл шийдвэр гарснаар визний хугацаа дуусахад тэднийг албадан гаргахаас хамгаалах юм. Ийм зөвшөөрөл 18 сарын хугацаанд хүчинтэй байх аж.
Одоогийн байдлаар АНУ нь Украинаас гадна Өмнөд Судан, Венесуэл зэрэг бусад 12 улсын иргэдийг түр хамгаалалтад авах статус олгожээ.

Үүний зэрэгцээ, “CBS News”-ийн эх сурвалжаас эш татан мэдээлснээр, АНУ-ын Цагаачлал, Гаалийн Алба /ICE/ зөвхөн Украин төдийгүй ОХУ, Беларусь, Гүрж, Унгар, Молдав, Польш, Румын, Словак улс руу албадан гаргах нислэгүүдээ зогсоосон аж.
“Украины иргэдийг албадан гаргах нь Америкийн үнэт зүйлс болон үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлана” хэмээн америкийн Сенатын гишүүд мэдэгдсэн байна.
(Эх сурвалж: Travel State)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украйн расс дэлхийд нээлттэй боллоо . Сайхан д�##�им шүү найзуудаа