Нийгмийн

Бээжингийн паралимпийн наадамд ОХУ, Беларусийн тамирчдыг оролцуулахгүй

“Бээжин-2022” паралимпийн наадам өнөөдөр эхэлж, энэ сарын 13 хүртэл үргэлжилнэ. Украинд өрнөж буй дайны буруутан болсон ОХУ, Беларусийн тамирчдыг XIII дахь удаагийн нааадамд улсынхаа төрийн дуулал, туг далбааг ашиглахгүйгээр оролцохыг зөвшөөрөөд байсан юм.

Улмаар Орос, Беларусийн тамирчдын амжилтыг тооцохгүй, медаль гардуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

ОУОХ-ны шийдвэрийг хэд хэдэн орон эсэргүүцэн, паралимпийг бойкотлоно гэж сүрдүүлсэн.

Үүний дараа ОУОХ дахин хуралдаж, өмнөх шийдвэрээ цуцлан, Орос, Беларусийн тамирчдыг паралимпийн наадамд оролцуулахгүй байхаар боллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button