ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригт нэгдэхгүй

ОХУ-ын эсрэг Барууны орнууд ээлж дараалан хориг арга хэмжээ тогтоож байгаад БНХАУ нэгдэхгүй хэмээн тус улсын банкны салбарын тэргүүн лхагва гараг /2022.03.03/-т мэдэгдсэн байна.  

Хятад улс Украин руу түрэмгийлсэн үйл явдалд ОХУ-ыг буруутгахаас ийнхүү татгалзаж, Хятад улс ОХУ-ын эсэрг хориг арга хэмжээг хэт нэг талыг баримталсан, мөн хууль бус үйлдэл хэмээн удаа дараа шүүмжилсээр ирсэн юм.

“Эдийн засгийн хориг арга хэмжээний тухайд бид эдгээр хоригийг хууль эрх зүйн үндэслэлгүй учраас үр дүнгүй гэж үзэж байна. Бид иймэрхүү нэг талыг баримталсан хориг арга хэмжээнд оролцохгүй. Бид холбогдох талуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа цаашид ч хэвийн үргэлжлүүлэх болно” хэмээн Хятадын Банк, Даатгалын зохицуулах хорооны дарга Гуо Шучин мэдэгдлээ.

БНХАУ болон ОХУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд улам бэхжиж, тэр тусмаа худалдааны түншийн хувьд улам бүр ойртож байна. Хятадын гаалийн байгууллагын мэдээгээр, 2021 онд хоёр орны худалдааны нийт хэмжээ 35.9 хувиар нэмэгдэж, 146.9 тэрбум ам.долларт хүрсэн. Худалдааны гол эх үүсвэрүүдийг газрын тос, байгалийн хий, нүүрс болон хүнс хөдөө аж ахуйн түүхий эдийн бүтээгдэхүүнүүд бүрдүүлдэг гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрөө өөртөө эзэн улс. Бусдыг сохроор дагахгүй. Бас дагуулахгүй

Зочин
Зочин

bayarlalaa, hyatad henees ch haraat bus shiidver gargaj baina, bas l delhiin tom guren gedgee haruullaa

Зочин
Зочин

Хятад шудрага улс болхоо харууллаа

Холбоотой мэдээ

Back to top button