СПОРТ
Украины тамирчид: Бид амьд. Бид тусгаар тогтнолоо хамгаална

Өвлийн XIII паралимпын наадам өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хөшгөө нээлээ. 10 өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн наадамд 49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Украины тамирчид паралимпын наадмын нээлтэд орж ирэхэд үзэгчид алга ташин, халуун дотноор угтан авлаа.
Украины багийн ахлагч хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид амьд, бид тусгаар тогтнолоо хамгаална” гэжээ.

Сонирхуулахад, дайны нөхцөл байдлын улмаас Беларусь, ОХУ-ын тамирчдыг энэ удаагийн паралимпийн наадмаас хассан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.