Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Спортын арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдана

Камила Валиеваг допинг хэрэглэсэн гэж үзэн, Бээжингийн олимпоос Оросын багийн авсан алтан медалийг нь хүчингүйд тооцсон Спортын арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдахаа ОХУ мэдэгдсэн байна.

Спортын арбитрын шүүх Валиева 2022 оны Бээжингийн өвлийн олимпод оролцохоосоо өмнө өгсөн шинжилгээ нь эерэг гарсан тул допингийн эсрэг дүрмийг зөрчсөн гэж үзсэн юм. 

Ийм учраас тус шүүх Валиеваг 2021 оны арван хоёрдугаар сараас хойш хугацааг тооцон дөрвөн жилийн турш ямар нэгэн тэмцээнд орохыг хориглосон байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тус шийдвэрийг улс төрийн чанартай хэмээжээ.

Песков “Бид эдгээр шийдвэртэй огт санал нийлэхгүй байна. Шүүх, тэшүүрийн холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм.

Түүнийг ингэж хэлсний дараа ОХУ-ын Олимпын хороо Олон улсын тэшүүрийн холбооноос (ISU) Оросын багийн нэгдүгээр байранд орсныг хүчингүйд тооцон, хүрэл медаль олгох болсон шийдвэрийг давж заалдахаар хуульчдаа бэлдэж байгаа хэмээжээ.

Валиевагийн оноог хүчингүйд тооцсоны дараа дөрөвдүгээр байрт орсон Канадын шигшээ баг хүрэл медаль авна гэж хүмүүс таамаглаж байсан юм. Гэхдээ Олон улсын тэшүүрийн холбоо Валиевагийн оноог хассан ч гэсэн ОХУ-ын шигшээ багийн оноо Канадынхаас өндөр байгааг онцолсон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button