ДЭЛХИЙНИЙГЭМ

Оросууд улам л гишгэх газаргүй болсоор

Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас ОХУ дахь “MasterCard” болон “Visa” төлбөрийн системийн үйл ажиллагааг зогсоолоо. Энэ талаар өчигдөр гуравдугаар сарын 6-ны ням гарагт санхүүгийн компаниудад мэдэгдсэн байна.

“MasterСard” төлбөрийн системийн ажиллагааг зогсоосон нь Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авч эхэлсэнтэй холбогдуулан ийм шийдвэр гаргасан хэмээн компанийн удирдлагууд мэдэгдэв.

Харин ОХУ-ын эсрэг ямар нэгэн хууль тогтоомжийн хязгаарлалт байхгүй болсон цагт системээс гаргасан картууд тус улсад дахин ажиллах болно хэмээн “MasterCard” мөн онцлов.

Ойрын өдрүүдэд ОХУ-ын нутаг дэвсэгр дээр “Visa” картаа хийсэн гүйлгээ бүхэн мөн зогсохоор боллоо. “Visa Inc”-ийн гүйцэтгэх захирал Аль Келли гуравдугаар сарын 6-нд мэдэгдэхдээ, Орос Украин руу түрэмгийлэн довтолсны улмаас тус компани Оросоос “гарах” шийдвэр гаргасан гэлээ.

Мөн өдөр “Альфа-Банк” өөрийн “Telegram” сувгаар “Visa” болон “MasterCard” картууд ОХУ-д гуравдугаар сарын 10-аас эхлэн хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй байна хэмээн мэдэгдэв. “Мир” гэх төлбөрийн шинэ систем гаргаж байгаа агаад картыг авахын тулд үйлчлүүлэгчид банкны салбар руу явах шаардлагагүй хэмээн Оросын санхүүгийн зээлийн байгууллага мэдэгдсэн байна.

Үндэсний төлбөрийн картын системийн ТУЗ-ийн дарга Владимир Комлев хэлэхдээ, гуравдугаар сарын 6-нд Оросууд “Мир” карт руу яаралтай шилжих шаардлагагүй гэж онцлов. Банкууд өөрсдөө картуудыг дахин гаргаж, төлөвлөсний дагуу Оросын төлбөрийн системд холбох аж.

Оросуудыг худалдан авалт хийх, төлбөр төлөхдөө, мөн гадаадад зорчихдоо бэлэн мөнгө авч явахыг уриалж, “Мир-UnionPay” карттай болохыг уриалж эхэлсэн байна. Эл картыг ОХУ болон “Union Pay”-ээр үйлчилгээ үзүүлдэг дэлхийн 180 оронд хэрэглэх боломжтой юм байна.

Оросын “Сбербанк” гуравдугаар сарын 6-нд зээлийн байгууллага “Мир-UnionPay” гаргах боломжийг судалж байна гэж мэдээлж байсан. Гадаадын төлбөрийн системийн шийдвэр нь ОХУ-ын компаниудын гаргасан картуудын ажилд нөлөөлөхгүй гэж тус банк тэмдэглэв.

Вьетнам, Абхаз, Өмнөд Осет, Тажикистан, Киргизстан, Казахстан, Беларусь, Армен, Турк зэрэг улсад “Мир” картыг ашиглах боломжтой хэмээн Оросын Төв банк мөн өдөр иргэдэд мэдээллээ.

Эх сурвалж: IZ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Путин үхэж д�##�д ороод орос орон хүчирхэг ардчилсан хөршүүдээ зан�##�хийлдэгүй улс болоосой

Зочин
Зочин

Ардчил�##� Монголд байгаа юм уу?!! Ардчил�##�ын 30 жилд Монголд юу үлдэв бодит байд�##�даа хар даа
Хиийж байснаа устгаад хийж чадахгүй болсон
Бүх зүйлээ гаднаас авдаг болсон
Боловсролоо хар ш�##�бааг
Иргэд нь гадагшаа зугтдаг болсон юу үнэн энэ үнэн
Хуурмаг ардчиллаа болио

Зочин
Зочин

UnionPay- g ni hurdan haagaad umhuu orosuudiin gariig muharlah heregtei

Зочин
Зочин

Ардчилсан нийгэмд амьдр�##�аа авч явж чадахгүй хүмүүс л өмнөх нийгмээ санан дурсаж, ирээдүйгээ б�##�лах юм, нийгмээ хараан зүхэж, нийтээрээ түгжирч, мөнгөтэй бол зуга�##�ж, чөлөөтэй зорчиж эрхээ эдэлж байгаа чинь л ардчиллын буян гэдгийг ойлгохгүй юм. Хуучин нийгмийн үлдэгдэл хойд урд хөршүүд маань л бидний хөгжлийг хааж боосоор байна биш үү. Ялангуяа охуй улс.

Zochin
Zochin

Oros alzahguie,davaad l garna..

Зочин
Зочин
Reply to  Zochin

Нэг их оросыг магтан дуулсан хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button