
Түрэмгийлэгч орны буюу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгугоос айж эхэллээ гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Сергей Шойгу ирэх долоо хоногт “ОХУ-д төрийн эргэлт хийж магадгүй” учир ийнхүү В.Путин эмээж эхэлсэн гэжээ.
Сэтгүүлч Жеймс Пачилео энэ талаар өөрийн “Твиттер” хуудсандаа АНУ-ын албаны хүмүүсийн таамаглалыг эш татан бичжээ. Түүний хэлснээр, В.Путин Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгуг огцруулахаар зэхэж байгааг Вашингтон баталлаа гэсэн байна. Сергей Шойгуг ОХУ-д “урвагч”, “авлигач” гэх хэрэгт буруутгаж, шүүх хурал хийнэ гэжээ.

Сергей Шойгу ОХУ-ын Батлан Хамгаалахын сайдаар бараг 10 жил ажиллаж байгаа юм. Тэрбээр 2012 оны арваннэгдүгээр сарын 6-нд сайдын албанд томилогдсон. Үүнээс өмнөх найман жилд нь Иргэний хамгаалалт, онцгой байдал, гамшгаас аврах сайдаар ажиллаж байсан.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн агаад Шойгу нь В.Путиний хамгийн ойрын хүмүүсийн нэг гэгддэг ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр Путиний халааг залгамжлах магадлалтай хэмээн үздэг юм.
Эх сурвалж: dialog.ua












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энгээд л Сталинтай адил хэлмэгдүүлэлт эхэллээ дээ. Дарангуйлагч нар өөрсдийн тойрон хүрээлэгчидээ хардаж алж эхэлдэг.
Путлер үнэхээр зөнөсөн үү яасан мэдэхгүй. Оросын ард түмний 2-р дайны эмцойиг ашиглаад худал мэдээлэл цацаж ард түмнээ хуурчихаад өөрөө дайн хийгээд явах гэж.
Пүтен зөнөөгүйгээр байхагүй сав саруул ухаанаар би ч дайнд дургүй,дуртайдаа дайн хийгээд байгаа юм биш манай улсын хаалган дээр Америкийн их ирчихээд байна.Энэ нөхцөлд ямар хүн хөдөлнө гэж байна.
Чадахгүй болохоор АНУ дотроос эь хагалах ажиллагаа явуулж эхэллээ.Гэхдээ оросууд ийм бяцхан явуулагыг тоохгүй байхаа.
Путлер Шойгутай урт ширээний 2 талд сууж ярьж буй зураг байдаг. Коронагийн зай гэж ойлгоод байсан ч дайн хийх гээд дотроос нь эсэргүүцэгч гаргаж өөрт нь халдахаас сэргийлж урт ширээний ард суугаад байжээ.
Шизотой дарангуйлагчийг үхэх үед сталинтай адил хэн ч хажууд нь байхгүй байх болно, хэрэгт орохоос айгаад тусламж ч үзүүлж, дахиад босоод ирэхээс нь мөн айгаад эмчилж ч чадахгүй үүдний өрөөнд нь өөр хүнтэй ч уулзуулахгүй үхүүлэх болно.
Зеленский зугтлаа гэдэгтэй адил зориуд тарааж буй хуурамч мэдээ. Аль аль тал нь хуурамч мэдээ тарааж байна. Орос хуурамч мэдээ тараавал иргэдээ яллана гэсэн хууль гаргасан ч өөрсдөө хуурамч мэдээ тараах нь ёс зүйд нийцэхгүй. Шойгуг зайлуулах гээд байна уу даа ?
SERGEI SHOIGUIG DEMJIJ BNA...chi er hunshuu...
Путин ахын яруу алдар бадартугай.