Нийгмийн

15 настай охин 12 давхраас үсэрч амиа хорложээ

Сонгинохайрхан дүүргийн 37-р хороонд байрлах барилга дээрээс арвантаван настай охин 12 давхраас үсэрч амиа егүүтгэсэн байж болзошгүй хэрэг гарсан байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Өчигдөр шөнийн 00:29 цагт 12 давхраас эмэгтэй хүүхэд үсэрсэн хэрэг гарсан. Одоогоор хэргийг шалгаж байна" гэлээ.

Охиныг БНСУ-д хүчирхийлэлд өртөж байсан гэх мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан тодруулахад "Зургаан цагийн турш тасралтгүй зодуулсан охин биш" гэв. Эл хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button