НийгмийнСПОРТ

Б.Ялалт: Сагсан бөмбөгийн эв нэгдлийг цаашид ч хадгалахын тулд Ерөнхийлөгчид хандана

Дээд лигийн энэ улирлын шилдгүүд өнөөдөр тодорлоо. Хэн, хэн шилдгээр тодорсныг зарлах үеэрээ дээд лигийн комиссар Б.Ялалт Ерөнхийлөгчид хандаж буйгаа хэллээ.

Тэрбээр “Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигийн тэмцээн өргөн хүрээнд болж байна. Монголын сагсан бөмбөг эмзэг байгаа. Энэ эв нэгдэл зөвхөн лигээр битгий дуусаасай. Лиг дууссаны дараа сагсан бөмбөг эв нэдлээ хадгалж үлдэхгүй хоцорвол харамсалтай.

Шигшээ багаа эртнээс байгуулж, бэлтгэлийг нь хангахын тулд лигийг богино хугацаанд, давчуу хуваарийн дагуу хийж байгаа. Дээд лигээр Монголын сагсан бөмбөгийн спортын эв нэгдэл битгий дуусаасай. Тийм болгоомжлол надад байна. Тиймээс дээд лигийн комиссарын хувьд Ерөнхийлөгчид хандаж хүсэлт гаргамаар байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эв нэгдлийг илэрхийлэгч, бэхжүүлэгчийн хувиар үндэсний бөхийн холбооны удирдлагуудтай уулзаж, асуудлыг нь шийдсэн. Одоо сагсан бөмбөгийн холбооны удирдлага, тамирчдын төлөөлөлтэй уулзаж, эв нэгдлийг үлгэрлээсэй, энэ асуудлыг шийдвэрлэж өгөөсэй гэж хүсмээр байна. Спорт улс төрөөс ангид байдаг. Гэхдээ 10 гаруй жилийн энэ маргааныг эцэслэхийн тулд Ерөнхийлөгчийн манлайлал хэрэгтэй, чухал байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button