Нийгмийн

ДАТА: Өвөрхангайн шинэ сургуулийг 7.4 тэрбумаар барина

Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчийн газраас нэг тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал, "Сургуулийн барилга, 320 суудал, спорт заал /Өвөрхангай, Хужирт сум/" нэр бүхий тендерийг өчигдөр буюу гуравдугаар сарын 14-ний өдөр зарлажээ.

Хужирт суманд баригдах сургуулийн шинэ барилгыг барих нийт зардлыг "Улсын төсөв"-өөс хэмээн цохон дурдсан байна. Мөн эл барилгын нийт төсөвт өртөг нь долоон тэрбум 411 сая 700 мянган төгрөг байгаа юм.

Мөн "Тендер нь өчигдрөөс эхлэн 30 болон түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тусгасан байна. Энэ тендерт 148,234,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэхийг шаардаж байгаа юм. Түүнчлэн энэ тендерийг 2022 оны гуравдугаар сарын 24 -ны өдрийн 09 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны гуравдугаар сарын 24 -ны өдрийн 09 цаг 30 минут-д зохион байгуулна" гэжээ.

Дээрх мэдээллийн баримтыг зургаар хавсаргав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button