
БНХАУ-д даваа гараг /2022.03.14/-ийн байдлаар “КОВИД-19”-ийн халдварын тохиолдол эрс нэмэгдсэн хэмээн тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөөдөр мэдээллээ.
Тус комиссын мэдээлснээр, даваа гарагт цочмог коронавирусийн 3,602 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 95 тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн бол 3,507 нь дотоодын халдвар байгаа аж.

Халдварын голомт нь зүүн хойд Жилин муж болж, тэнд өдөрт даруй 3,076 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Түүнчлэн, сүүлийн 24 цагийн дотор тус улсад коронавирусийн шинж тэмдэггүй 1.7 мянга гаруй тохиолдол илэрсэний 1.6 мянга гаруй нь дотоодынх байгаа аж.
Коронавируст цар тахлын үеэр Хятадад нийтдээ 120,504 өвчний тохиолдол бүртгэгдэж, 4,636 хүн вирусийн улмаас нас бараад байна.
Мөн энэ хугацаанд Хонконгод 263,411 хүн халдвар авч, 4,279 хүн нас барж, Макаод 82 тохиолдол бүртгэгдсэн ч нас баралтгүй, Тайванийн аралд 21,363 халдварын тохиолдол бүртгэгдэж, 853 хүн нас баржээ.
Эх сурвалж: Xinhua
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
их заваан бохир хүмүүс гэхэд 3мянгахан хүн ковид гэнүүү 1.3 тэрбум хүнээс